Кальцемин сильвер №60-хугацаат бараа 2025.10
12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд: өдөрт 1-2 удаа, нэг шахмалаар хоолны үеэр ууж хэрэглэнэ. Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно. Шаардлагатай тохиолдолд давтан эмчилгээ хийнэ. Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд: тунгийн зохицуулалт шаардлагагүй.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

ТАЙЛБАР
Ясны сийрэгжилтийн урьдчилан сэргийлэлт болон кальци дутагдах бусад эмгэг байдлууд. Кальци болон витамин D дутагдал оношлогдсон ясны сийрэгжилтийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ. 50-аас дээш насны кальцийн дутагдалтай хүмүүст ясны янз бүрийн байрлалын хугарлын үеийн хавсарсан эмчилгээ болон эрсдлийг бууруулах эмчилгээний үед хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис: кальци (кальцийн цитрат болон кальцийн карбонат) 500 мг, витамин D3 400 ОУН, магни (магнийн исэл) 40 мг, цайр (цайрын исэл) 7,5 мг, зэс (зэсийн исэл) 1 мг, манган (манганийн сульфат) 1,8 мг, бор (натрийн борат) 250 мкг. Туслах бодис: бичил талст целлюлоза (Е460), стеарины хүчил (Е570), натрийн кроскармеллоз, буурцгийн полисахарид, натрийн лаурилсульфат, магнийн стеарат (Е572). Бүрхүүл: гипромеллоз, магнийн силикат (Е553а), титаны давхар исэл (Е171), триацетин (Е1518), эрдсийн тос (Е905), FD&C хөх № 2 Лак (Е132), FD&C шар № 6 Лак (Е110).
АНХААРУУЛГА
Хэвлийн өвдөлт, биж, өтгөн хатах, суулгах, гэдэс дүүрэх, дотор муухайрах, бөөлжих, загатнах, тууралт гарах, улайх, арьс улайх, арьс үрэвсэх, загатнаатай болон загатнаагүй хэлбэрээр тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Жирэмсэн болон хөхүүл үед энэ бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөггүй.