Монгол улс, Улаанбаатар хот

Паракейр парацетамол 250мг №100

Үйлдвэрлэгч: · Шахмал · 20ш · Жоргүй · Spain
0₮ / 20ш
0монос салбарт нөөцтэй
+4,500
Монос оноо
Ойрхон салбар
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

ПараКейр буюу Парацетамол капсулыг хэрхэн хэрэглэх
ПараКейр капсулыг хоолтой эсвэл өлөн үед ууж болно. ПараКейр капсулыг 1 аяга усаар даруулж ууна. Хэрэв нарийн учир байгаа бол эмчлэгч эмчээсээ тодруулна уу.

Хэрэглэх тун:
Хоногийн хэрэглэх тун нь биеийн жингээс хамаарах бөгөөд дунджаар 60 мг/кг/х тунг 4-6 удаа хуваах ба өөрөөр хэлбэл 6 цаг тутамд 15 мг/кг эсвэл 4 цаг тутам 10 мг/кг байна.

• 18-33 кг жинтэй (5-9 настай) хүүхдэд: 1 удаадаа 1 капсул, шаардлагатай бол 6 цагийн дараа давтах, хоногт дээд тал нь 4 капсул.
• 33 кг-аас дээш жинтэй (10 наснаас дээш) хүүхэд, насанд хүрэгсдэд: нэг удаадаа 2 капсул (500 мг), шаардлагатай бол 4 цагийн зайтай давтах, хоногт дээд тал нь 12 капсул.
18 кг-аас бага жинтэй (5 нас хүрээгүй) хүүхдэд боломжит бусад хэлбэрээр илүү тохиромжтой.

ҮЙЛЧЛЭХ БОДИС
Paracetamol 500мг
ХАДГАЛАЛТ
Хүүхдээс хол, +25°C-с доош
ХҮЧИНТЭЙ
2027 оны 3 сар хүртэл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

ПараКейр буюу Парацетамол капсулыг хэрхэн хэрэглэх
ПараКейр капсулыг хоолтой эсвэл өлөн үед ууж болно. ПараКейр капсулыг 1 аяга усаар даруулж ууна. Хэрэв нарийн учир байгаа бол эмчлэгч эмчээсээ тодруулна уу.

Хэрэглэх тун:
Хоногийн хэрэглэх тун нь биеийн жингээс хамаарах бөгөөд дунджаар 60 мг/кг/х тунг 4-6 удаа хуваах ба өөрөөр хэлбэл 6 цаг тутамд 15 мг/кг эсвэл 4 цаг тутам 10 мг/кг байна.

• 18-33 кг жинтэй (5-9 настай) хүүхдэд: 1 удаадаа 1 капсул, шаардлагатай бол 6 цагийн дараа давтах, хоногт дээд тал нь 4 капсул.
• 33 кг-аас дээш жинтэй (10 наснаас дээш) хүүхэд, насанд хүрэгсдэд: нэг удаадаа 2 капсул (500 мг), шаардлагатай бол 4 цагийн зайтай давтах, хоногт дээд тал нь 12 капсул.
18 кг-аас бага жинтэй (5 нас хүрээгүй) хүүхдэд боломжит бусад хэлбэрээр илүү тохиромжтой.

ТАЙЛБАР

ПараКейр капсулыг толгойн өвдөлт, мигрень, хүчдэлийн толгойн өвдөлт, мэдрэлийн өвдөлт, невралги (мэдрэлийн судлын хүчтэй өвдөлт), нуруу, шүд, хоолой, сарын тэмдгийн өвдөлт, булгаралт, суналт, үений өвдөлт, ишиалги (бүсэлхий хуруу ба хөл рүү дамжсан өвдөлт), лумбаго (нурууны өвдөлт), фиброзит (булчин болон холбогч эдийн өвдөлт), булчин шархирах болон өвдөх, үе хавдах ба хөших, томуу, аливаа халууралт болон ханиадны үед халуурахад хэрэглэнэ.

НАЙРЛАГА

ПАРАЦЕТАМОЛ КАПСУЛ 250мг

АНХААРУУЛГА

Жирэмсэн ба хөхүүл үе

Та дараах тохиолдолд энэхүү эмийг хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмчээсээ зөвлөгөө аваарай:
• жирэмсэн, жирэмсэн болох магадлалтай, жирэмсэн гэж бодож буй
• хүүхдээ хөхүүлдэг эсвэл хөхүүлэхээр төлөвлөсөн
Жирэмсэн, хөхүүл үед ПараКейрыг хэрэглэхэд маш бага эрсдэлтэй болох нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ жирэмсэн үедээ байнга хэрэглэх нь хүүхдийн бага насанд шуугиантай амьсгал болон багтрааны эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.

Жолоо барих болон машин механизмтай ажиллах

ПараКейр нь жолоо барих болон машин механизмтай ажиллахад ямар нэг нөлөө үзүүлэхгүй.

Анхааруулга болон болгоомжлол

• Энэхүү эмийг эмч зөвлөөгүй бол 10 хоног дараалан уухгүй байх
• ПараКейр нь элэг гэмтээж болзошгүй тул энэ эмийг ууж байхдаа согтууруулах ундаа уухгүй байх. Хэрвээ та согтууруулах удааг өдөрт 3 уултаас илүү хэрэглэдэг бол ПараКейрыг ууж эхлэхээсээ өмнө эмчээсээ зөвлөгөө авах
• Хэрвээ та бөөр, элэгний өвчин, фенилкетонуритэй бол эмчдээ энэ тухайгаа хэлэх
• Насанд хүрэгсдийн хоногийн дээд тун 4000 мг.

Асуулт хариулт

Сарангэрэл · Өнөөдөр, 10:24

Энэ бүтээгдэхүүнийг хоолны дараа хэрэглэж болох уу?

Эм зүйч · Өнөөдөр, 10:28

Болно. Бүтээгдэхүүний шошгон дээрх тун болон хэрэглэх зааврыг дагаарай.

18001883