Идэвхжүүлсэн нүүрс - ЮуБиЭйф 250мг /карболен/
Шаардлагатай хэмжээний бэлдмэлийг ½ стакан усанд найруулна, насанд хүрсэн хүнд 1,0-2,0 г-аар (4-8 шахмал) хоногт 3-4 удаа уулгана, насанд хүрсэн хүний нэг удаагийн дээд тун 8г хүртэл байна, хүүхдэд биеийн жинд нь 0,05г/кг-аар тооцон өдөрт 3 удаа, нэг удаагийн дээд тун 0,2г/кг жинд нь тооцож өгнө, гэдэс дүүрэлтийн үед 1-2г-аар (4-8 шахмал) өдөрт 3-4 удаа уулгана. Эмчилгээний нэг курс нь 3-7 хоног.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

ТАЙЛБАР
Бэлдмэл нь хордлого тайлах үйлдэлтэй. Хоол боловсруулах замын хөндийд, идэвхижүүлсэн нүүрс нь нян, нянгийн хор, хоолны гаралтай, эмийн бэлдмэл, хорууд, алкалоид, хүнд металлын давсууд, хий зэрэг гэдэсний хөндийд байгаа төрөл бүрийн гаралтай гадаад болон дотоод хорт нэгдлүүдийг өөртөө холбон шингээж биеэс гаргадаг. Янз бүрийн шалтгаантай гадаад, дотоод хордлого, хоолны хордлогот халдвар, сальмонеллез, цусан суулга, хоол боловсруулах замын хямрал, хүнсний болон эмийн харшил, янз бүрийн шалтгаант шарлалт, багажийн шинжилгээний өмнө гэдсэн дэх хийг багасгах зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Идэвхитэй үйлчлэгч бодис идэвхижүүлсэн нүүрс 250мг. Туслах бодис төмсний цардуул 47мг
АНХААРУУЛГА
Ходоод, дээрх гэдэсний шархлаа өвчин сэдрэх, бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэл, хоол боловсруулах замаас цус алдах, гэдэсний атони, хувь хүн бэлдмэлд хэт мэдрэг байх зэрэгт эсрэг заалттай. Өтгөн хатах, эсвэл суулгах. Удаан хугацаагаар хэрэглэхэд (14 хоногоос илүү хугацаагаар) кальци, витамин, хүнсний шимт бодисын шимэгдэлт алдагдаж болно. Өтгөн хар өнгөтэй гарах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй