Монгол улс, Улаанбаатар хот

Панкреатин 25ЕД №60

Үйлдвэрлэгч: · Шахмал · 20ш · Жоргүй · Spain
27,800₮ / 20ш
104монос салбарт нөөцтэй
+4,500
Монос оноо
Ойрхон салбар
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Эмийг хооллох үед зажилж, задлахгүйгээр (эмийн үр нөлөө нь зажлах үед буурч, нойр булчирхайн ферментүүд нь амны хөндийн салстыг цочроож болно) хангалттай хэмжээний шингэнээр даруулж ууна. Эмийн тун ба эмчилгээний үргэлжлэх хугацааг нас, нойр булчирхайн дутагдлын зэргээс хамаарч дангаар нь тодорхойлно.

Өөрөөр зөвлөөгүй бол насанд хүрэгсдэд панкреатины нэг удаагийн тун нь 0.2-0.4 г (2-4 шахмал) байна. Тунг нэмэгдүүлэх нь зөвхөн эмчийн хяналтан дор хийгдэх ёстой бөгөөд шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулаарай (жишээлбэл, стеаторрей (баас хэт тослог гарах), хэвлийгээр өвдөлт буурах).

Хүүхдэд эмийг эмчийн зааврын дагуу дараах тунгаар хэрэглэнэ: 3-7 насанд - 0.1 г (1 шахмал); 8-9 насанд 0.1-0.2 г (1-2 шахмал); 10-14 насанд - 0.2 г (2 шахмал). Хоногийн тун, хэрэглэх хугацааг эмч тохируулна.

Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтоох бөгөөд хэд хоногоос (ходоодны хямрал, хоолны дэглэмийн алдаанаас) хэдэн сар, жил хүртэл (хэрэв байнгын орлуулах эмчилгээ шаардлагатай бол) өөр өөр байж болно.

Хэрэв эмчилгээний дараа сайжрахгүй, шинж тэмдгүүд улам дордох эсвэл шинэ шинж тэмдэг илэрвэл та эмчид хандах хэрэгтэй.

Бэлдмэлийг зөвхөн зөвлөсөн заалт, арга, тунгаар хэрэглэх ёстой.Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн

Нойр булчирхайн фермент агуулсан эмийг жирэмсэн эмэгтэйд эмчилгээнд хэрэглэсэн  эмнэлзүйн мэдээлэл байхгүй байна. Амьтны судалгаагаар гахайн гаралтай нойр булчирхайн ферментийн шингээлт явагдаагүй тул нөхөн үржихүйн үйл ажиллагаа, ургийн хөгжилд хортой нөлөө үзүүлэхгүй.

Хэрэв эхэд хүлээгдэж буй үр нөлөө нь урагт үзүүлж болзошгүй эрсдлээс давсан тохиолдолд эмийг жирэмсэн эмэгтэйчүүдэд болгоомжтой зөвлөх нь зүйтэй.

Хөхүүл үед

Амьтдын судалгаанд нойр булчирхайн ферментийн системчилсэн сөрөг нөлөө үзүүлээгүй үзүүлэлтэд үндэслэн хөхний сүүгээр ялгаран нялх хүүхдэд хор хөнөөл учруулахгүй гэж үздэг.

Эмэгтэйчүүдэд нойр булчирхайн ферментийг хөхүүл үед хэрэглэж болно.

ҮЙЛЧЛЭХ БОДИС
Paracetamol 500мг
ХАДГАЛАЛТ
Хүүхдээс хол, +25°C-с доош
ХҮЧИНТЭЙ
2027 оны 3 сар хүртэл

ТАЙЛБАР

 Гэдсэнд уусах хальсан бүрхүүлт хоол боловсруулах ферментийн бэлдмэл.

НАЙРЛАГА

1 шахмалд:

Үйлчлэгч бодис: панкреатин – 0,1 г (уураг задлах идэвх нь 25 ЕД-с багагүй, өөх тос задлах идэвх 140 ЕД-с багагүй, амин бүлэг задлах идэвх 1500 ЕД-с багагүй);

Туслах бодис (цөмд): лактоз (сүүний сахар), метилцеллюлоз, кальцийн стеарат;

Туслах бодис (бүрхүүлд): целлацефат, хүчиллэг улаан 2С, титаны диоксид, полисорбат-80.

АНХААРУУЛГА

Бэлдмэлийн найрлага дах нэгдэлд мэдрэг ихэссэн;
цочмог панкреатит, архаг панкреатитын сэдрэл;
лактоз үл тэвчих, лактазын дутагдал, глюкоз-галактозын шингээлт алдагдалын хам шинж;
3 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй (эмийн энэ тунгийн хэлбэр).                                                    Гаж нөлөө: Дархлалын системд гарах өөрчлөлт

Маш ховор: удаан хэлбэрийн харшлын урвал (арьсны тууралт, чонон хөрвөс, найтаах, нулимс гоожих, бронхоспазм, амьсгал давчдах зэрэг), ходоод гэдэсний замд мэдрэг ихсэх.

Ходоод гэдэсний замд гарах өөрчлөлт

Маш ховор: суулгалт, хэвлийгээр хямрах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих; Панкреатиныг өндөр тунгаар хэрэглэхэд уйланхайт фиброзтой өвчтөнд илеоцекал ба бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн нарийсал үүсэх.

Шээс, бэлгийн системд гарах өөрчлөлт

давтамж тодорхойгүй: гиперурикозури («Тусгай анхааруулга»).

Хэрэв танд зааварт тусгасан гаж нөлөө илэрсэн эсвэл улам дордвол, зааварт тусгаагүй бусад гаж нөлөөг анзаарсан бол эмчид хандана уу.

Асуулт хариулт

Сарангэрэл · Өнөөдөр, 10:24

Энэ бүтээгдэхүүнийг хоолны дараа хэрэглэж болох уу?

Эм зүйч · Өнөөдөр, 10:28

Болно. Бүтээгдэхүүний шошгон дээрх тун болон хэрэглэх зааврыг дагаарай.

18001883