Цефотаксим натри /CSPC/ 1гр
ЭМЧИЙН ЗААВРААР ХЭРЭГЛЭНЭ. Бэлдмэлийг булчинд болон судсанд аажим тарина. Булчинд тарих бэлдмэлийг тарианы ус болон 1% лидокайны уусмалаар найруулна. Дуслаар тарихдаа 1-2г бэлдмэлийг 0,9%-ийн 100мл натрийн хлоридын уусмалд найруулж 50-60 минутын турш тарина.
Лидокайнаар найруулсан бэлдмэлийг судсанд тарьж хэрхэвч болохгүй, 1% лидокайнаар найруулсан бэлдмэлийг 2,5нас хүртлэх хүүхдэд булчинд тарьж болохгүй.
Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 1-2г - аар хоногт 2 удаа булчинд буюу судсанд тарина. Өвчний хүнд үед хоногийн тунг 12г хүртэл ихэсгэж болох ба дээрх тунг 3-4 хувааж тарина.
Хүүхдэд хоногт 50-100мг/кг тунгаар 2-4 хувааж хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

ТАЙЛБАР
Амьсгалын доод замын халдварууд: уушигны үрэвсэл, уушигны буглаа
Заг хүйтний хүндрээгүй хэлбэр, шээсний замын халдварууд, бактеремия/ септицемия, хэвлийн хөндийн халдварууд, арьсны халдварууд
Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүд: аарцгийн хөндийн үрэвсэлт өвчин, эндометрит, параметрит
Төв мэдрэлийн системийн халдварууд: менингит, вентрикулит
Мэс ажилбарын үед болон түүний өмнө, дараа үед халдвараас урдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ (хэвлийн эсвэл үтрээний гистерэктоми, хоол боловсруулах болон шээс бэлгийн замд хийгдэх мэс ажилбарууд г.м).
НАЙРЛАГА
Цефотаксим натри
АНХААРУУЛГА
1) Дутуу нярайд булчинд тарихгүй
2) Пенициллинд хэт мэдрэг болон бөөрний үйл ажиллагааны дутагдалтай үед маш болгоомжтой хэрэглэнэ.