Флавамед Форте 30мг/5мл - 100мл №1 - сироп
Флавамед форте-г савлалтанд хавсаргасан хэмжээс бүхий халбагаар хоолны дараа ууна.
2-5 насны хүүхэд: Хэмжээс бүхий 1/4 халбагаар (1.25мл) хоногт 3 удаа.
6-12 насны хүүхэд: Хэмжээс бүхий 1/2 халбагаар (2.5мл) хоногт 2-3 удаа.
12-с дээш насны өсвөр насныхан ба насанд хүрэгсэд: Эхний 2-3 өдөр 1 халбагаар (5мл) хоногт 2-3 удаа; дараа нь 1 халбагаар (5мл) хоногт 2 удаа. Насанд хүрэгсдэд хоногийн тунг 2 халбагаар (10мл) хоногт 2 удаа хэрэглэх хүртэл ихэсгэж болно. Эмчийн зөвлөгөөгүйгээр 4-5 хоногоос удаан хэрэглэхгүй.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

ТАЙЛБАР
Флавамед форте нь үйлчлэгч бодис амброксолын гидрохлорид агуулдаг бөгөөд ханиалга ба ханиад шуухинааны үед хэрэглэдэг эм, цэр шингэлэх эмийн эмчилгээний бүлэгт хамаардаг. Амброксолын гидрохлоридыг уушги, гуурсан хоолойн өвчинтэй холбоотой цэртэй ханиалгын эмчилгээнд хэрэглэнэ. Салсыг илүү шингэн болгож, ханиалгаар гадагшлуулахад хялбар болгодог.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис: амброксолын гидрохлорид. Ууж хэрэглэдэг 1мл уусмал 6мг, 5мл уусмал 30мг амброксолын гидрохлорид агуулдаг. Бусад туслах бодис: талстжаагүй шингэн сорбитол (Е420), бензойны хүчил (Е210), 85%-ийн глицерол (Е422), гидроксиэтилцеллюлоз, бөөрөлзгөний амт оруулагч, цэвэршүүлсэн ус.
АНХААРУУЛГА
Амброксолын гидрохлорид эсвэл найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай бол хэрэглэхгүй. - 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй. - Арьсны хүнд хэлбэрийн урвал илэрч байсан бол эмчтэй зөвлөнө. - Бөөр, элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй бол болгоомжтой хэрэглэнэ. - Жирэмсний эхний 3 сард болон хөхүүл үед хэрэглэж болохгүй. - Ханиалга намдаах эмтэй хамт хэрэглэж болохгүй. - Сорбитол агуулдаг тул фруктозын үл зохицолтой хүмүүст хэрэглэхгүй.