Флавамед 30мг №20
Флавамедыг хангалттай хэмжээний шингэнээр (ус, цай эсвэл жимсний шүүс) даруулж хоолны дараа залгиж уух нь тохиромжтой. Шахмалыг адил тунтай тэнцүү хэсэгт хувааж болно. <br> 6-12 насны хүүхэд: ½ шахмалаар хоногт 2-3 удаа (15мг амброксолын гидрохлоридыг 2-3 удаа). <br> 12-с дээш насны өсвөр үеийнхэн ба насанд хүрэгсэд: Эхний 2-3 өдөр 1 шахмалаар хоногт 3 удаа (30мг амброксолын гидрохлоридыг 3 удаа), дараа нь 1 шахмалаар хоногт 2 удаа (30мг амброксолын гидрохлоридыг 2 удаа). Насанд хүрэгсдэд хоногийн тунг 2 шахмалаар хоногт 2 удаа хэрэглэх хүртэл ихэсгэж болно. Эмчийн зөвлөгөөгүйгээр 4-5 хоногоос удаан хэрэглэхгүй.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

ТАЙЛБАР
Флавамед нь амьсгалын замын өвчний үед хэрэглэдэг цэр шингэлдэг бэлдмэл. Флавамедыг ховхроход бэрхшээлтэй цэр салс үүссэн уушги ба гуурсан хоолойн цочмог эсвэл архаг өвчний үед хэрэглэнэ. Салсыг илүү шингэн болгож, ханиалгаар гадагшлуулахад хялбар болгодог.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис: амброксолын гидрохлорид. 1 шахмал 30мг амброксолын гидрохлорид агуулдаг. Бусад туслах бодис: лактозын моногидрат, эрдэнэшишийн цардуул, нунтаг целлюлоз, кроскармеллоз натри, повидон К 30, магнийн стеарат.
АНХААРУУЛГА
Амброксолын гидрохлорид эсвэл найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай бол хэрэглэхгүй.
6-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
Арьсны хүнд хэлбэрийн урвал илэрч байсан бол эмчтэй зөвлөнө.
Бөөр, элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй бол болгоомжтой хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үед зөвхөн эмчийн шууд заавраар хэрэглэнэ.
Лактоз агуулдаг тул зарим төрлийн сахар зохидоггүй хүмүүст болгоомжтой хандана.