Монгол улс, Улаанбаатар хот

Септолете плюс 30мл

Үйлдвэрлэгч: · Шахмал · 20ш · Жоргүй · Spain
0₮ / 20ш
0монос салбарт нөөцтэй
+4,500
Монос оноо
Ойрхон салбар
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Септолете тотал цацлагыг хоолой, амны хөндий, буйл цочрох, буйлны үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл зэрэг эмгэгийн үед, мөн түүнчлэн насанд хүрэгсэд ба 6 -аас дээш насны хүүхдийн шүд авахын өмнө болон дараа үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, үжилгүйжүүлэх эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.

ҮЙЛЧЛЭХ БОДИС
Paracetamol 500мг
ХАДГАЛАЛТ
Хүүхдээс хол, +25°C-с доош
ХҮЧИНТЭЙ
2027 оны 3 сар хүртэл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Септолете тотал цацлагыг хоолой, амны хөндий, буйл цочрох, буйлны үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл зэрэг эмгэгийн үед, мөн түүнчлэн насанд хүрэгсэд ба 6 -аас дээш насны хүүхдийн шүд авахын өмнө болон дараа үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, үжилгүйжүүлэх эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.

ТАЙЛБАР

Бензидамины гидрохлорид нь стероид бус химийн бүтэцтэй үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлдэлтэй молекул. Үйлдлийн механизмыг нь простагландины нийлэгжилтийг дарангуйлан улмаар хэсэг газрын үрэвслийн шинж тэмдгийг (өвдөлт, улайлт, хаван, халуун оргих, үйл ажиллагаа өөрчлөгдөх) багасгадаг гэж үздэг. Бензидамины гидрохлорид нь бага зэргийн хэсгийг мэдээгүйжүүлэх үйлдэл үзүүлдэг. Цетилпиридины хлорид нь дөрөвдөгч аммоны давсны бүлгийн катионы үжилгүйжүүлэх бэлдмэл. Эмнэлзүйн үр дүн ба аюулгүй байдал: Бензидаминыг гол нь амны хөндий ба залгиурын эмгэг өөрчлөлтийн эмчилгээнд хэрэглэдэг. Цетилпиридиний хлорид нь грам эерэг бактерит идэвхтэй, грам сөрөг бактерит бага зэрэг үйлчлэх бөгөөд бактерийг үхүүлэх болон үжилгүйжүүлэх тохиромжтой үйлдэл үзүүлдэг. Түүнчлэн тэрээр мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй.

НАЙРЛАГА

1 мл цацлагат: 1,5мг бензидамины гидрохлорид ба 5мг цетилпиридиний хлорид. Бэлдмэлийн 1 тунд 0,15мг бензидамины гидрохлорид ба 0,5мг цетилпиридиний хлорид агуулсан 0,1мл уусмал агуулагдана. Анхдагч савлалт дахь 30мл уусмалд 250 тун агуулагдана. Туслах бодис: этанол, глицерол, глицерингидростеаратын полиэтиленгликоль, натрийн сахаринат, батрашны тос, цэвэршүүлсэн ус.

АНХААРУУЛГА

Септолете тотал бэлдмэлийг 7 хоногоос удаан хугацаагаар хэрэглэхгүй. Эмчилгээний илэрхий үр дүн илрэхгүй байвал эмчтэйгээ зөвлөнө. Хэсэг газрын эмчилгээнд зориулсан бэлдмэлийг ялангуяа удаан хугацаагаар хэрэглэхэд бэлдмэлд мэдрэг болж болзошгүй ба энэ тохиолдолд бэлдмэлийн эмчилгээг зогсоож тохирсон эмчилгээг эхлэх шаардлагатай. Септолете тотал бэлдмэлийг анионы нэгдэл болон анионы нэгдэл орсон бүтээгдэхүүнтэй (жишээ нь шүдний оо) хамт хэрэглэхгүй. Иймээс түүнийг шууд шүд угаахын өмнө болон дараа хэрэглэхгүй. Септолете тотал цацлагыг нүдний салст бүрхүүлд хүргэж болохгүй. Бэлдмэлийг амьсгалж болохгүй. Бэлдмэл нь 100мг/тун-с бага хэмжээний этанол агуулдаг.

Асуулт хариулт

Сарангэрэл · Өнөөдөр, 10:24

Энэ бүтээгдэхүүнийг хоолны дараа хэрэглэж болох уу?

Эм зүйч · Өнөөдөр, 10:28

Болно. Бүтээгдэхүүний шошгон дээрх тун болон хэрэглэх зааврыг дагаарай.

18001883