IPL болон цэнэгтэй багц
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тохиромжтой үр дүнд хүрэхийн тулд төхөөрөмжийг зааврын дагуу хэрэглэнэ.
- Эмчилгээний талбайг бэлтгэх - Хэрэглэх гэж байгаа хэсгийнхээ үсийг зориулалтын татуургаар хусна . Үсийг зөвхөн хусах хэрэгтэй, үс хусах тосыг хэрэглэж болохгүй.
- Арьсаа цэвэрлэж, үсгүй, бүрэн хуурай, тослог бодисгүй (жишээ нь, деаодарант, тос, тос, нарны тос, нарнаас хамгаалах тос гэх мэт) үлдэгдэлтэй эсэхийг шалгаарай.
- Арьсны сорил хийх - Хэрэглэхээс өмнө хүснэгтээс өөрийн арьс, үсний өнгөнд тохируулан гэрлийн тохиргоогоо сонгон хэрэглэнэ. Хэрэглэсэний дараа 24 цагт арьсан дээр ямар нэгэн хариу урвал илрэлгүй бол уг гэрлийн тохиргоон дээр тохируулан хэрэглэнэ. Хэрэв таны арьсанд хариу урвал илэрвэл гэрлийн тохиргоог бууруулан хэрэглэнэ.
- Залгуурыг төхөөрөмжинд залгана.
- On/off товчлуур дээр дарна
- Арьс, үсний өнгөнд тохирсон гэрлийн тохиргоог сонгож тохируулна уу
- Төхөөрөмжийг арьсан дээр 90° өнцгөөр байрлуулна.
- Зөв байршуулж, зөв гэрлийн тохиргоог сонгосон бол Flash товчыг дарж ажлуулна. Төхөөрөмжийн гэрэл нь автоматаар анивчих зориулттай тул биеийн хэсэгт байршуулсан хэвээр байснаар гэрэл тасралтгүй анивчина.
- Хэрэглэж дууссаны дараа On/Off товчыг 2 секунд дарж унтраана.
Хэрэглэх давтамж:
🌺1,2,3 дахь долоо хоногт: Долоо хоногт 2-3 удаа /Үсний ургалтын хэмжээг 75%-р бууруулна/
🌺4,5 дахь долоо хоногт: Долоо хоногт 2 удаа /Үсний ширхэг нарийсаж арьс зөөлөн болно/
🌺6,7 дахь долоо хоногт: Долоо хоногт 1 удаа /Үсний гуужих процесс явагдаж, үсний ургалт зогсоно/
🌺8 дахь долоо хоногт: Долоо хоногт 1 удаа/Үсний ургалт бүрэн зогсоно/
🌸Үүнээс цааш сард 1 удаа хэрэглэнэ.
Хэрэглэх хугацаа:
- Бикини - 1 минут
- Гар - 2 минут
- Уруул - 0,5 минут
- Хөл - 4 минут
- Суга - 1,5 минут
- Нүүр - 1 минут
ТАЙЛБАР
Гэрэлд суурилсан илүүдэл үсний ургалтыг багасгах, зогсоох, арилгах үйлчилгээтэй лазер аппарат юм.
- Үсний ургалтыг мэдэгдэхүйц бууруулдгаас гадна торгомсог толигор арьстай болгоно /Судалгаанаас харахад ердөө 2 удаа хэрэглэсний дараа үс мэдэгдэхүйц буурч байсан. Харин 4-5 удаагийн хэрэглээний дараанаас хамгийн их үр дүн ажиглагдсан гэхдээ үр дүн нь харилцан адилгүй хүний арьсны онцлог, хэрэглэгчийн хэрэглээнээс хамаарна.
- Биеийн бүхий л хэсэгт хэрэглэхэд тохиромжтой / Суга, нүүр, гар, хөл, бикини, уруул г.м /
- Өвдөлтгүй
- Санхүүгийн хэмнэлттэй
- Цаг завыг хэмнэсэн учраас одоогийн хэрэглэж байгаа аргуудаас онцлогтой.
IPL үс арилгагч төхөөрөмж нь 5н өөр гэрлийн хүчний тохируулгатай. Гэрлийн хүчийг арьс, биеийн үсний өнгөнд тохируулан өөрт тохирсон түвшинд тохируулан хэрэглэнэ.1,000,000 цохилтын тоотой. 10 жил ашиглах боломжтой.
НАЙРЛАГА
Хүчдэл: 100V-240V
Оролтын хүч: 24 Вт
Төхөөрөмжийн хүч: 50Hz-60Hz
Хадгалах температур: 0°C - 40°C
Ашиглалтын температур: 5°C - 35°C
Чийгшил: 30-85%
АНХААРУУЛГА
Төхөөрөмжийг ашиглахаасаа өмнө энэхүү хэрэглэгчийн гарын авлагыг анхааралтай уншиж, цаашид лавлах зорилгоор хадгална уу. Чийгтэй орчинд ашиглаж болохгүй. Жишээлвэл: ванн, шүршүүрт, усан сангийн ойролцоо гэх мэт Хэрвээ төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд тогонд цохиулахаас зайлсхийж дотоод хэсэгт хүрч болохгүй Өндөр давтамжтай гэрэлтэй тул хүүхдийн нүдний тусгалаас хол хэрэглэнэ үү Хэрэв эмчилгээ ямар ч үед өвдөж байвал эмчилгээг дахин тав тухтай болгох хүртэл гэрлийн эрчмийг бууруулна уу. Хэрэв арьсны улайлтаас илүү хүчтэй урвал ажиглагдвал эмчилгээг даруй зогсооно уу.