Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Чингүнжавын гудамж, 71-3 тоот

МОНОС УЛААНБААТАР ХХК

Монголын анхны хувийн хэвшлийн эмийн сан нь 1990 онд "Монос" нэртэй байгуулагдсан бөгөөд 2002 онд "Монос Улаанбаатар" ХХК болон өргөжсөн билээ. Монос эмийн сан нь өдгөө Нийслэлд 150 гаруй салбартай 1000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол улс дахь хамгийн өргөн сүлжээ бүхий үндэсний эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд анхны "Фарммаркет" буюу өөртөө үйлчлэх эмийн сан, анхны "Ахмадын эмийн сан", "Анхны хүүхдийн эмийн сан", анхны "Эмийн сан & Гоо сайхан" хосолсон Дэлхийн жишигт нийцсэн драгсторе, анхны эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар цогц мэдээлэл зөвлөгөөг 24 цагийн турш шуурхай хүргэх эрүүл мэндийн "1800-1883 тусгай дугаар", анхны "Эрүүл мэндийн бүтээгдэхүүний онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ", анхны эм зүйч, нарийн мэргэжлийн эмч нараар ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох "Түргэн эмчийн зөвлөгөө" төслийг хэрэгжүүлэн, Шилдэг татвар төлөгч 100 аж ахуй нэгжээр 7 жил дараалан шалгарч салбартаа төдийгүй Монгол улсдаа анхдагч, шинэлэг үйлчилгээгээрээ түүчээлэн амжилттай ажиллаж байна.

Монос эмийн сангийн ажилтнуудын 70 гаруй хувь нь Эм зүйч, Эм найруулагчид бөгөөд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015-стандартыг нэвтрүүлэн Монголын Улсынхаа ард иргэдэд чанар аюулгүй байдлыг хангасан эм бараа, бүтээгдэхүүнээр мэргэжлийн өндөр түвшинд эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээг үзүүлдэг.

МОНОС УЛААНБААТАР ХХК
Монос эмийн сангийн цахим хуудсаар зочилж буй эрүүл мэнд, гоо сайхныг эрхэмлэгч таны амар амгаланг айлтгаж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Монос эмийн сангийн цахим хуудсаар зочилж буй эрүүл мэнд, гоо сайхныг эрхэмлэгч таны амар амгаланг айлтгаж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Монгол хүний эрүүл оршихуйг дээдэлж, эрүүл мэндийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Монос Эмийн сангийн 30 гаруй жилийн түүхэн замналын туршид бидэнд итгэл хүлээлгэсэн нийт хэрэглэгч, харилцагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өдгөө "Монос эмийн сан" нь 1000 гаруй чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн нэгэн том гэр бүл болж, Монгол улсыхаа эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарыг түүчээлэн ажиллаж байна. Бидний хамтын амжилт, хөгжил дэвшил бүрийн ард эрхэм үйлчлүүлэгч та бүхний маань сэтгэл ханамж, эрүүл мэнд оршиж байдагт бид үргэлж талархдаг.

Бид цаашид ч та бүхнийхээ эрүүл мэнд, гоо сайхны төлөө эрдэм мэдлэг, авьяас чадвар, чин сэтгэлээ зориулан, Дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг хүргэхээр улам шаргуу ажиллах болно.

Гүйцэтгэх захирал Л.Алтанцогт

18001883