Монгол улс, Улаанбаатар хот

Фумелон нүдний дусаалга 1мг/5мл №1

Код: 0111228 Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Өдөрт 1-2 дуслаар 2-4 удаа дусаана. Шинж тэмдэгээс хамааран тунг тохируулж болно.

ТАЙЛБАР

Нүдний урд болон арын хэсгийн (блефарит, коньюктивит, кератит, склерит, эписклерит, ирит, иридоциклит, увет, мэс ажилбарын дараах үрэвсэл) үрэвсэлд хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Идэвхтэй: Флурометолон 1мг
Нөөшлөгч: Бензалкон хлорид 0.05мг

АНХААРУУЛГА

Хориглох заалт: Фумелон-г эпителийн энгийн херпес, кератит (дендрит кератит), вакцин, варицель зэрэг нүдний эвэрлэг, зовхины вирусын гаралтай эмгэгүүд, нүдний микобактерийн халдвар, нүдний бүтцийн мөөгөнцрийн эмгэгт хэрэглэхгүй.
Фумелон-г бусад кортикостероидууд болон бэлдмэлийн найрлага дах идэвхтэй болон туслах бодисуудад хэт мэдрэг өвчтөнд хориглоно.

Гаж нөлөө

  • Сөрөг урвалууд нь давтамж буурах, нүдний дотоод даралт ихсэх, глауком үүсэх магадлалтай, харааны мэдрэлийн гэмтэл, арын капсулын катаракт үүсэх, шархны эдгэрэлт удаашрах зэрэг орно.
  • Системийн үр нөлөө нь маш ховор боловч арьсанд хэсэг газарт арьсны дерматологийн стероидуудыг хэрэглэсний дараа системийн гиперкортикоидизм ховор тохиолддог.
  • Кортикостероид агуулсан бэлдмэлүүдийн хэрэглээнд нүдний урд камерын цочмог увет, нүдний алим урагдах шинж үүсэлт бүртгэгдсэн. Кератит, коньюктивит, эвэрлэгийн шархлаа, мидриаз, зовхи халуун оргих, аккомодаци алдагдах, хэсэг газарт кортикостероидыг хэрэглэсний дараа птоз үе үе тохиолдож байсан.
  • Хоёрдогч халдвар (бактерийн, мөөгөнцрийн, вирусын) бүртгэгдсэн. Эвэрлэгийн мөөгөнцөр, вирусын халдвар нь стероидыг удаан хугацаанд хэрэглэснээр үүсдэг. Стероидын эмчилгээ хийлгэх нь байнгын шархлаат мөөгөнцрийн халдвар авах магадлалыг анхаарч үзэх хэрэгтэй.
  • Фумелоны хэрэглээнд түр зуур халуун оргих, нүд цочирох шинж илэрсэн талаар бүртгэгдсэн. Флурометолоныг хэрэглээтэй холбоотой илрэх бусад сөрөг нөлөө: харшлын урвал, галны биет орсон мэт мэдрэмж төрөх, нүд улайх, нүд хавагнах, нулимс гоожих, нүд өвдөх, нүд загатнах, тууралт гарах, амт өөрчлөгдөх, харах чадвар буурах (нүд бүрэлзэх), харах талбай алдагдах.
  • Анхааруулга
  • Кортикостероидыг удаан хугацаагаар хэрэглэх нь мэдрэu хүмүүсийн нүдний дотоод даралтыг нэмэгдүүлж, улмаар нүдний мэдрэлийн гэмтэл, харааны хурц байдал, харах талбайн гажиг, арын капсулын катаракт, глаукома үүсгэдэг. Удаан хугацаагаар хэрэглэх нь эзэн дархлааны хариу урвалыг дарангуйлж, улмаар нүдний хоёрдогч халдвар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
  • Нүдний янз бүрийн өвчинд кортикостероидуудыг хэсэг газарт удаан хугацаагаар хэрэглэх нь эвэрлэг, склераль сийрэгжилтийг үүсгэдэг. Нимгэн эвэрлэг эсвэл склераль эд байгаа тохиолдолд хэсэг газарт кортикостероидуудыг хэрэглэх нь урагдалд хүргэж болзошгүй.
  • Нүдний цочмог идээт халдвар бүдэгрэх эсвэл кортикостероидын эмийн нөлөөгөөр идэвхжил нэмэгддэг.
  • Хэрэв энэ эмийг 10-с дээш хоног хэрэглэснээр нүдний даралт хянах нь хүүхдүүд болон хамтран ажилладаггүй өвчтөнүүдэд хэцүү байж болно. Глаукомтой өвчтөнд стероидыг болгоомжтой хэрэглэх нь чухал. Нүдний дотоод даралтыг давтамжтай хянана.
  • Катарактын мэс заслын дараа стероид хэрэглэх нь эдгэрэлтийг удаашруулж, белб үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг.
  • Нүдний стероид хэрэглэх нь нүдний олон вируст халдварын (энгийн херпес) хүндрэлийг улам хүндрүүлж эдгэрэлтийг уртасгаж болзошгүй. Энгийн херпес өвчний түүхтэй өвчтөнүүдийн эмчилгээнд кортикостероидын эмийг маш болгоомжтой хэрэглэхийг шаарддаг.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883