Протан нүдний дусаалга 0.005%-2.5мл №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгчид:
Зөвшөөрөгдсөн тун нь өдөрт нэг дуслаар нэг удаа дусаана. ПРОТАН-г оройн цагаар хэрэглэвэл үр дүнтэй. ПРОТАН нүдний дусаалгын тунг өдөрт нэгээс хэтрүүлж болохгүй учир нь илүү олон удаа хэрэглэх нь IOP хэт бууруулах нөлөө үзүүлдэг. Хэрэв нэг тунг алдсан бол эмчилгээг дараагийн тунгаар хэвийн байдлаар үргэлжлүүлнэ.
Бага насны хүүхдэд:
Протан нүдний дусаалгыг хүүхдэд насанд хүрэгчидтэй адил тунгаар хэрэглэж болно. Гэхдээ дутуу нярайд (жирэмсний 36-с доош сартай) хэрэглэсэн туршлага байхгүй. <1 насны бүлэгт хэрэглэсэн туршлага хязгаарлагдмал (4 өвчтөн) байдаг.
ТАЙЛБАР
Протан нүдний дусаалгыг нээлттэй өнцөгт глауком, архаг хаалттай өнцөгт глауком, нүдний даралт ихдэлттэй (IOP) насанд хүрэгчид, нүдний дотоод даралт ихэссэн, хүүхдийн глаукомтой бага насныханд нүдний дотоод даралт бууруулах зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх заалт: Протан нүдний дусаалгыг нээлттэй өнцөгт глауком, архаг хаалттай өнцөгт глауком, нүдний даралт ихдэлттэй (IOP) насанд хүрэгчид, нүдний дотоод даралт ихэссэн, хүүхдийн глаукомтой бага насныханд нүдний дотоод даралт бууруулах зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Латанопрост 0.05мг
АНХААРУУЛГА
Хориглох заалт: Латанопрост, бензалкон хлорид болон бэлдмэлийн найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг бол хориглоно.
Дараах өвчтөнд онцгой болгоомжтой хэрэглэнэ.
- Хаалттай өнцөгт глауком, үрэвсэл, неоваскуляр глаукомыг эмчлэхэд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх туршлага хязгаарлагдмал. Иймээс эдгээр өвчтөнүүд илүү их судалгаа хийх хүртэл онцгой урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой.
- Нүдний дотоод үрэвсэлтэй өвчтөн (ирит/увет)
- Афакик өвчтөнүүд, арын линзний капсул урагдалтай хуурамч афакиктай өвчтөн, макулар хаван үүсэх эрсдэлт хүчин зүйлтэй өвчтөнүүдэд (уйланхайт макулар хавант макулар хавангийн эрсдэлтэй)
- Херпетик кератитын өгүүлэмжтэй өвчтөнүүд
- Нефропати, гепатопатитай өвчтөнд
- Гуурсан хоолойн багтраатай, түүний өгүүлэмжтэй өвчтөнүүдэд (энэ бүтээгдэхүүн багтрааг сэдрээх нөлөөтэй)- Энэ бүтээгдэхүүнийг зөвхөн нүдэнд хэрэглэнэ.
- Хэрэв дусаагуурын үзүүрийг нүд, зовхинд хүргэснээр дуслын уусмал бохирдож болох тул онцгой анхаарах ёстой.
- Энэ бүтээгдэхүүнийг халдварлагдахаас сэргийлэхийн тулд бусдад дамжуулахыг хориглоно.
- Хэрэв нүдний бусад дусаалга хэрэглэх бол эм хооронд хамгийн багадаа 5 минутын зайтай хэрэглэх нь зүйтэй.