Назорин нүдний дусаалга 3мг/15мл №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Зовиуртай нүдэнд 1-2 дуслаар өдөрт 4 удаа дусаана.
Хэрэглэх заалт: Ургамал, цэцгийн тоос, өвс, амьтны үс, хялгас зэргээс үүдэлтэй загатнах, улайх зэрэг нүдний бага зэргийн шинж тэмдгийг түр зуур арилгахад хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Назорин нүдний харшлын эсрэг дусаалга
НАЙРЛАГА
Хлорофенирамины малеат 3мг+Нафазолин HCl 0.25мг -Pheniramine maleate 3mg+Naphazoline HCl 0.25mg Нөөшлөгч бодис: Бензалкон хлорид
АНХААРУУЛГА
Хориглох заалт: Бэлдмэлийн найрлага дах идэвхтэй болон туслах бодисд хэт мэдрэг
Хэрэглээнд тавигдах онцгой анхааруулга, сэрэмжлүүлэг:
- Моноамин оксидазын дарангуйлагчид хэрэглээт өвчтөнүүд симпатомиметик эм хэрэглэвэл гипертензийн хүнд хямралд илэрч болзошгүй.
- Бага насны хүүхэд, өндөр настанд болгоомжтой хэрэглэнэ. (Төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дарангуйлснаар комд орох, цусны даралт ихсэж болно)
- Зүрхний хэм алдалт бүхий зүрхний хүнд хэлбэрийн (ноцтой шинж тэмдэг бүхий) эмгэгтэй
- Цусны даралт сайн хянагдаагүй цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс
- Чихрийн шижингийн кетоацидоз үүсэх магадлалтай чихрийн шижинтэй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.
Гаж нөлөө: Мидриаз, нүдний гиперэми, салстаар шимэгдсэний улмаас системийн гаж нөлөө болох даралт ихдэлт зүрхний хэм алдалт, гипергликеми үүсч болно.