Ловиоп нүдний дусаалга 20мг+5мг/5мл №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгчид:
Тун нь LOWIOP-г нэг дуслаар (коньюнктивийн уутанд) өдөрт хоёр удаа дусаана. Хэрэв нүдний өөр хэсэг газарт хэрэглэх эм хэрэглэж байгаа бол LOWIOP болон бусад эмийг дор хаяж арван минутын зайтай хэрэглэнэ. Хуруугаараа хамрын уг нүдний буланд, дарах эсвэл зовхио 2 минутын турш ань. Ингэснээр эмийг биеийн бусад хэсэгт нэвтрүүлэхийг зогсооход тусалдаг. Өвчтөнд хэрэглэхийн өмнө гараа угааж, савны үзүүрийг нүд болон эргэн тойрон дахь бүтцэд хүргэхээс зайлсхийнэ.
ТАЙЛБАР
Нээлттэй өнцөгт глауком эсвэл псевдоэксфолиатив глауком бүхий өвчтөнүүдийн нүдний дотоод даралт ихсэлтэнд (IOP), хэсэг газарт дангаар бета-хориглогч үр дүнгүй үед хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Дорзоламид НCl …………………22.26мг (дорзоламид 20мг)
Тимолол малеат …………………................6.83мг (Тимолол 5.0мг)
Бусад: Бензалконы Хлорид ………………………… 0.075мг
АНХААРУУЛГА
Хориглах заалт: LOWIOP дараах өвчтөнүүдэд хориглоно:
Амьсгалын замын эргэн идэвхжих өвчин, түүний дотор гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн багтрааны өгүүлэмжтэй, уушигны хүнд хэлбэрийн архаг бөглөрөлт өвчин
- Синусын брадикарди, синусын хам шинж, синусын бөглөрөл, зүрхний аппаратаар хянагддаггүй хоёр, гуравдугаар зэргийн тосгуур ховдолын хориг, зүрхний илэрхий дутагдал, зүрхний гаралтай шок
- Бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (КК < 30 мл/мин) эсвэл гиперхлоремик ацидоз
- Бэлдмэлийн идэвхитэй болон туслах бодисд хэт мэдрэг
Нээлттэй өнцөгт глауком буюу нүдний дотоод даралт ихсэх гипертензитэй 1035 өвчтөнд аюулгүй байдлыг үнэлэв. Өвчтөнүүдийн 5 орчим хувь нь гаж нөлөөний улмаас эм хэрэглээг зогсоосон.
Маш түгээмэл: Өвчтөнүүдийн 30 хүртэлх хувьд амт (гашуун, исгэлэн, ер бусын амт), нүд халуун оргих, өвдөх, коньюнктивийн гипереми, хараа бүдэгрэх, шинж тэмдэггүй эвэрлэгийн үрэвсэл, нүд загатнах шинж өвчтөнүүдийн 5-15% -д илэрсэн.
Өвчтөнүүдийн 1-15% -д ажиглагдсан: хэвлийгээр өвдөх, нурууны өвдөлт, зовхины үрэвсэл, бронхит, хараа бүдэгрэх, коньюктивын шүүрэл, хаван, коньюктив цэврүүтэх, коньюктивит, нүдний эвэрлэг бүрхэвчийн элэгдэл, ханиалгах, толгой эргэх, нүд хуурайших, ходоодны хямрал, нүдний эдийн хэлтэрхий, нүдний шүүрэл, нулимс ихсэх, нүд өвдөх, зовхины хаван, зовхины улайлт, зовхины шүүрэл, зовхины өвдөлт, таагүй байдал, гадны биет байх мэдрэмж, толгой өвдөх, цусны даралт ихсэх, ханиах , талст цөмийн өнгө, талст булингар, линзний булингар, фарингит, синусит, амьсгалын дээд замын халдвар
Эмнэлзүйн туршилтын явцад бага хувьтай (<1%) мэдээллэсэн эсвэл эмнэлзүйн хэрэглээний тодорхойгүй давтамжтай сайн дураар мэдээллэсэн гаж нөлөө (хүнд байдал, мэдээллийн давтамж, энэ эмтэй учир шалтгааны холбоотой байх магадлал, эдгээр хүчин зүйлсийн хослол гэх мэт): судасны цохилт удааширах, зүрхний дутагдал, тархины судасны гэмтэл, цээжээр өвдөх, сэтгэлийн хямрал, суулгалт, амьсгал давчдах, зүрхний бөглөрөл, зүрхний дутагдал, цусны даралт буурах, хэлбэрийн биеийн үрэвсэл, миокардийн шигдээс, амьсгалын дутагдал, арьсны тууралт, ринит, цус алдалтгүй, хэвийн бус нүд, эвэрлэгийн хучуур эд цочирох, коньюнктивийн атрофи, нүдийг цочроох, шээсний чулуу, бөөлжих, арьсны салст бүрхэвчийн хам шинж (Стивен-Жонсоны хам шинж), системийн харшлын урвалын шинж тэмдэг, түүний дотор хорт эпидермисийн үхжил (Liel-ийн хавьтлын дерматит), судасны хаван/ гуурсан хоолойн агчил,
Нүдний болон нүдний ёроолын линзгүй гэмтэлтэй өвчтөнүүдэд удаан хугацаагаар тасралтгүй хэрэглэвэл нүдний ёроолын толбо хавагнах, булингартах шинж тэмдэг илэрдэг тул харааны тогтмол хэмжилт, нүдний угийн үзлэг зэрэг хангалттай ажиглалт шаардлагатай.
Энэ эмийн аль нэг бүрэлдэхүүн хэсэгтэй холбоотой гаж нөлөө ба энэ эмийг хэрэглэх үед гарч болох гаж нөлөө нь дараах байдалтай байна.
<Дорзаламид HCl нүдний дусаалга>
(1) Харшлын болон хэт мэдрэгшлийн урвал: зовхины урвал зэрэг хэсгийн болон системийн харшлын урвалын шинж тэмдэг.
(2) Системийн: астени, ядрал
(3) Арьс салст мемрбан: хавьтлын дерматит, хамраас цус гарах, хоолой өвдөх, тууралт гарах
(4) Нүд: увет, харшлын урвалууд, нүдний түр зуурын миопи, нүд цочирох, эвэрлэгийн хаван, нүдний дотоод даралт буурах, нүдний үрэвсэл, хороид
(5) хоол боловсруулах систетд: дотор муухайрах, хоолой өвдөх, ам хатах
(6) сэтгэц мэдрэлийн систем: толгой өвдөх, толгой эргэх, дизастези
<Тимолол нүдний дусаалга>
(1) Системийн: астени, ядрал
(2) Цусны эргэлтийн системд: хэм алдалт, зүрхний эмгэг, тархины ишеми, бахын хүндрэл, зүрх дэлсэх, зүрх зогсох, уушгины хаьан, хавагнах, бөглөрөх, Рэйногийн шинж, гар хөл хүйтэн болох, брадикарди, цусны даралт буурах, цээжээр өвдөх, зүрхний түгжрэл, дулааны хориг
(3) Хоол боловсруулах систем: хоолны дуршил арилах, дото муухайрах, суулгах, ам хатах, хэвлийгээр өвдөх.
(4) Дархлалын систем: системийн улаан чонон яр
(5) Мэдрэл-сэтгэцийн систем: Миастени, нойрмоглох, нойргүйдэх, хар дарж зүүдлэх, зан авирын өөрчлөлт, төөрөгдөл, хий юм харах, түгшүүр, чиг баримжаа алдагдах, мэдрэлийн ядаргаа, ой санамж муудах гэх мэт шинж тэмдгүүд нэмэгддэг
(6) Арьс: үс халцрах, хайрст тууралт, хайрст үлд хүндрэх
(7) Хэт мэдрэгшлийн урвал: Анафилакси, ангиоэдема, чонон хөрвөс, хэсгийн эсвэл системийн тууралт гэх мэт харшлын шинж тэмдэг.
(8) Амьсгалын систем: Бронхоспазм (ялангуяа гуурсан хоолойн өвчтэй өвчтөнүүдэд), амьсгалын дутагдал, ханиалга
(9) Дотоод шүүрлийн систем: Чихрийн шижинтэй өвчтөнд гипогликемийг бүдэгрүүлэх
(10) Нүд, чих: Блефароптоз, блефарит, кератит, эвэрлэгийн мэдрэмж буурах, хугарлын өөрчлөлт, хоёрчилж харах зэрэг харааны бэрхшээл
(11) Шээс бэлгийн систем: Бэлгийн дур хүсэл буурах, Перони өвчин, ретроперитонеаль фиброз, бэлгийн сулрал
(12) Яс булчингийн систем: булчин өвдөх
<Тимолол малеатыг уухаар эсвэл бусад бета-хориглогч хэрэглэхэд үзүүлэх гаж нөлөө >
(1) Харшил: эритематоз тууралт, хоолойны өвдөлттэй холбоотой халуурах, амьсгалахад хүндрэлтэй хоолойн базлалт
(2) Системийн: булчин өвдөх, хөдөлгөөний эсэргүүцэл буурч, жин хасах
(3) Цусны эргэлтийн систем: артерийн үйл ажиллагаа муудаж, судас тэлэх
(4) Хоол боловсруулах систем: ходоод гэдэсний өвдөлт, элэгний гипертрофи, голтын артерийн тромбоз, ишемит колит, ходоодны хямрал
(5) Цусны систем: тромбоцитопенийн бус пурпура, тромбоцитопенийн пурпура, гранулоцитоз
(6) Дотоод шүүрлийн систем: гипергликеми, гипогликеми
(7) Арьс: Арьс загатнах, цочрох, нөсөөтөх, хөлрөх
(8) Яс булчингийн систем: артралги
(9) Сэтгэц мэдрэлийн систем: толгой эргэх, топалгиа, анхаарал төвлөрөл буурах, кататони болж хөгжих боломжтой сэтгэлийн хямрал
(10) Амьсгалын систем: хэржигнэх, гуурсан хоолойн бөглөрөл
(11) Бөөрний систем: шээс ялгаруулах эмгэг
(12) Бэлгийн эрхтний тогтолцоо, хөхний өвчин: Пейронигийн өвчин