Pigeon биеийн халуун хэмжигч дижитал
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Амны (ORAL) хэрэглээ:Хэмжигчийн үзүүрийг хэлний дор байрлуулж, амаа хаана.Дохио дуугарах хүртэл хүлээнэ (ойролцоогоор 1 минут).Хэмжигчийг гаргаж, дэлгэцээс температурыг уншина.
Сугааар хэмжих:Суганы арьсыг хуурай алчуураар арчина.Хэмжигчийн үзүүрийг суганы доор байрлуулж, доод гар дээр дарж сайн барина.Температур тогтворжиход дохио дуугарна.Суганы хэрэглээнд дохио гарсны дараа 5 минут орчим байрлуулж байгаад гаргаж, дэлгэцээс температурыг уншина.Дохио нөлөөлөхөөс зайлсхийхийн тулд гарынхаа хэвийг цээж дээр нугалж, хэмжигчийг суганы доор чанга дарж байвал илүү зөв.
Шулуун гэдсээр:Хэмжигчийн үзүүрийг усанд уусдаг тосоор тослож оруулахад амар болно (петролатум хэрэглэхгүй).Өвчтөн хажуу тийшээ хэвтэж, өвдгөө бага зэрэг нугална. Хэрэв хүүхэд бол хэвтүүлээд хөлийг 90° өнцөгт унжуулна.Хэмжигчийн үзүүрийг шулуун гэдсээр 1.2 см-с ихгүй (1/2 инч) гүн оруулна. Хэрэв эсэргүүцэл мэдэрвэл оруулахыг зогсооно.Дохио дуугарах хүртэл барьж, гаргаж дэлгэцээс температурыг уншина.Шулуун гэдсээр ашигласан тохиолдолд ариун цэвэртэй холбоотойгоор аманд дахин хэрэглэхгүй.
ТАЙЛБАР
Температурыг зуутын орны нарийвчлалтай хэмждэг.
Жишээ нь: 37.81 ℃
Өдөрт дунджаар 10 минут хэрэглэхэд 2 жил хүртэл ажиллах боломжтой. Аюулгүй, уян хатан зөөлөн хошуутай 37.80℃/ 100°F-ээс дээш температурт халуурах үед дохиолол дуугарна. Ашиглаагүй үед зайгаа хэмнэх автомат унтрах функцтэй. Өмнөх хэмжилтийг санах ой, халуунтай эсэхийг мэдэгдэх дохиололтой, Эрүүл ахуйн зориулалтаар хадгалахад тохиромжтой хайрцагтай, BPA агуулаагүй
НАЙРЛАГА
Хуванцар
АНХААРУУЛГА
Температурыг заавал насанд хүрсэн хүний хяналт дор хэмжих ба хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу. Амаар хэмжих үед мэдрэгчийн үзүүрийг хазахгүй, зөвхөн хэлэн доогуур байрлуулна уу. Зориуд нугалах, задлах, чангаах, унагааж болгохгүй Нарны шууд тусгал, өндөр температур, өндөр чийгшил болон тоос шороонд битгий ил тавь. Хүчтэй цахилгаан статик болон цахилгаан соронзон долгионоос хол байлга (жишээ нь: зурагт, бичил долгионы зуух, гар утасны ойролцоо). Хэрэв халуун хэмжигч эвдэрсэн бол хэрэглэхээ зогсооно уу. Батерейг солихоос бусдаар бүү задлаж, засварла. Хэрэв халуун хэмжигчийг 1 жилээс дээш хугацаанд ашиглахгүй бол батерейг авна уу. Зөвхөн зааврын дагуу цэвэрлэж хэрэглэ. Өөр аргаар угааж болохгүй. Мэдрэгчийн үзүүрийг үргэлж цэвэрхэн байлга.