Дексакорал 5,0/нүд чихний /
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Нүд: Эхний үед 1 – 2 дуслаар эмгэгтэй нүдэнд 1 – 2 цаг тутамд дусаана.Эмчилгээний эерэг нөлөө илэрч шинж тэмдэг багасах үед тунг багасгаж 4 цаг тутамд нэг дуслаар, дараа нь 1 дуслаар өдөрт 3 – 4 удаа шинж тэмдэг арилтал дусааж хэрэглэнэ.
Чих: Хуурай, цэвэр чихний сувагт дусааж хэрэглэнэ. Эхлээд 3 – 4 дуслаар өдөрт 2 – 3 удаа сонсголын сувагт дусааж хэрэглэнэ. Өвчний шинж тэмдэг багасах үед тунг аажмаар багасгаж эмчилгээг зогсооно.
ТАЙЛБАР
Хүнд явцтай нүдний үрэвсэл, нүд ба чихний гадаад болон дотоод халдвар, мэс заслын өмнө болон дараа, нүдний салст бүрхүүлийн улайлт, нүдний эвэрлэг бүрхүүл, нүдний зовхи ба сонсголын сувгийншархлаа, бичил идээ, химийн болон механик халдвар, бактер ба мөөгөнцрийн гаралтай зовхиний үрэвслийн үед тус тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Неомицины сульфат ВР нь неомицины суурь хэлбэрээр 0,5%w/v.
Дексаметазоны натрийн фосфат ВР нь дексаметазоны фосфат хэлбэрээр 0,1% w/v.
Фенилмеркурийн нитрат ВР 0,002% w/v
Тарилгын ус ВР хэрэгцээний хэрээр тус тус агуулагдана.
АНХААРУУЛГА
Вирусын гаралтай нүдний салст болон эвэрлэг бүрхүүлийн ихэнх өвчин (хучуур эдийн энгийн герпес кератит, вакцин, салхин цэцэг), нүдний микобактерийн халдвар, нүдний бүтцийн мөөгөнцрийн халдвар зэргийн үед хэрэглэхгүй. Мөн бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн бодист хэт мэдрэг буюу эсвэл харшилтай байж магадгүй хүнд хэрэглэхийг хориглоно.
Тусгай анхааруулга :
Өвчтөн бэлдмэлийг хэрэглэхдээ эмийн дусаагуурыг нүд, зовхи, хуруу гэх мэт ямар нэг гадаргууд хүргэхгүй байх хэрэгтэй. Бэлдмэлийг нэгээс олон хүнд хэрэглэвэл халдвар тархаж болно. Хэрэглээгүй үедээ маш сайн таглах хэрэгтэй. Өвчтөнд зөвлөхөд нүдний бэлдмэлийг зааврын дагуу хэрэглэхгүй, бохирдуулсан тохиолдолд нүдний халдвар үүсгэгч бактерийн халдвар үүсэх шалтгаан болно. Бохирлогдсон бэлдмэлийг хэрэглэсний үр дүнд хүндээр гэмтээх цаашдаа хараагүй болж болно.
Гаж нөлөө:
Нүдний дотоод даралт нэмэгдсэнээр глауком болох, мөн ховор тохиолдолд харааны мэдрэлийг гэмтээх, арын капсулын доор катаракт үүсэх, шархны эдгэрэл удаашрах.
Хоёрдагч халдвар: кортикостероид болон микробын эсрэг бэлдмэл агуулсан хослолыг хэрэглэсний дараа хоёрдагч халдвар тохиолддог. Нүдний торлог бүрхүүлийн мөөгөнцрийн болон вирусын халдвар нь ялангуяа кортикостероидыг удаан хугацаагаар хэрэглэх үед илрэх магадлал өндөр байдаг. Кортикостероид эмчилгээний үед нүдний эвэрлэг бүрхүүлийн ямар нэгэн шархлаа байвал мөөгөнцрийн халдварт өртөх боломжтойг анхаарна.
Аль салбар танд ойр вэ?
|
Монос - Магда ФМ
БГД, 18 хороо, 4 хороолол, Магда худалдааны төвийн байр
|
6.00 ш | 77990008 | · 09:00 — 23:40 | Чиглэл |
|
Монос - Энканто ФМ
БЗД, 26-р хороо, Олимпийн гудамж, Оргил худалдааны төвийн байранд
|
8.00 ш | 77990009 | · 09:00 — 21:40 | Чиглэл |
|
Монос - Содон ФМ
СХД 6-р хороо Содон хороолол 103-р байр 102 тоот
|
49.00 ш | 77990021 | · 09:00 — 23:40 | Чиглэл |
|
Монос - Ган зам ФМ
БГД, 3-р хороо, 2 хороолол, 51 байр Сөүлийн гудамж НЭМҮТ грцпп байр
|
11.00 ш | 77990033 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос Салимон ФМ
ХУД, 1-р хороо 120 мянгат 19- р байр 14тоот
|
1.00 ш | 77995300 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос Хүннү2222 ФМ
ХУД 18 хороо Хүннү палс 205 р бай
|
2.00 ш | 77990181 | · 08:00 — 23:40 | Чиглэл |
|
Монос - Хэрлэн Багануур ЭС
Багануур дүүрэг, Нацагдоржийн гудамж, Хишиг Уул ХК-ний байр 62 тоот, Хэрлэн худалдааны төв
|
1.00 ш | 77990081 | · 09:00 — 20:00 | Чиглэл |
|
Монос - СХД 14-р төв ФМ
СХД 13-р хороо 11-р байр 398 тоот
|
7.00 ш | 77990161 | · 08:30 — 21:00 | Чиглэл |
Илэрц олдсонгүй.