Монгол улс, Улаанбаатар хот

Andrositol plus №14

Код: 0111087 Үйлдвэрлэгч: No Brand Бренд: No Brand Жоргүй
60,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Өдөрт 1уутыг хоололтоос зайтай хугацаанд уухыг зөвлөж байна. Нэг аяга усанд /200мл/ уусгаж ууж хэрэглэнэ.

ТАЙЛБАР

*Эрчүүдийн бодисын солилцоог сайжруулах,
*Эрч хүчийг сэргээх,
*Булчингийн масс нэмэх,
*Эр бэлгийн эсийн чанар, хөдөлгөөнийг сайжруулах зорилгоор хэрэглэх биологийн идэвхт бүтээгдэхүүн юм.
Мио-инозитол: эр бэлгийн эсийн хөдөлгөөн, боловсрох үйл явц, морфологийн зөв хэлбэр бүтэцтэй холбоотой. Мөн мио-инозитол нь FSH, инсулин зэрэг хэд хэдэн дааврын хоёр дахь дамжуулагч болж, нөхөн үржихүйн болон бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг сэргээхэд эерэгээр нөлөөлдөг. N-ацетил-L-цистейн: Энэ нь муколитик шинж чанартай тул эр бэлгийн эсийн зуурамтгай чанар ихэссэн тохиолдолд хэрэгтэй. Үрийн шингэний урсах чанар нэмэгдэх нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн сайжрахтай шууд хамааралтай. витамин E: Эсийг исэлдэлтийн стессээс хамгаалах үүрэгтэй.  L-карнитин: Ихэвчлэн төмсөг, төмсөгний дайварт эсийн энергийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг.L-аргинин: Эс хуваагдах процесст оролцдог чухал амин хүчил бөгөөд эр бэлгийн эсийн боловсорч гүйцэхэд тусалдаг. Альфа-лактальбумин: Сүүний ийлдсийн уураг. Альфа-лактальбумин нь нарийн гэдсэнд инозитол зэрэг бодисын шимэгдэлтийг нэмэгдүүлэх, физиологийн тохиромжтой орчныг бий болгох замаар гэдэсний үйл ажиллагааг сэргээх зэрэг олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг.Фолийн хүчил: Энэ нь гомоцистеины хэвийн бодисын солилцоог хангаж, эсийн хуваагдлын үйл явцад оролцдог. Фолийн хүчлийн дутагдал нь гиперхомоцистейнеми болон үргүйдэлтэй холбоотой. Селени: Энэ нь хэвийн эр бэлгийн эсийн үүсэлтийг дэмждэг.

НАЙРЛАГА

Мио-инозитол, N-ацетил-L-цистейн, витамин E, L-карнитин, L-аргинин, альфа-лактальбумин, фолийн хүчил, селени агуулсан биологийн идэвхт бүтээгдэхүүн

АНХААРУУЛГА

 Гурав хүртэлх насны хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь олон төрлийн хооллолт, тэнцвэртэй хооллолтын дэглэм, эрүүл амьдралын хэв маягийг орлох зорилгоор бүтээгдээгүй болно. Хэтрүүлэн хэрэглэвэл суулгалт үүсгэж болзошгүй. Энэ нь сүүний уураг агуулдаг. Бүтээгдэхүүнийг гэрлээс далд, хуурай сэрүүн газарт хадгална. Бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа нь савлагааг задлаагүй, зохих горимын дагуу хадгалсан тохиолдолд хүчинтэй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883