Метклопрамид 10 мг-2 мл №5
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Уусмалыг венийн судсанд ба булчинд тарьж хэрэглэж болно.
Венийн судсанд тарих тунг аажим бөөн (дор хаяж 3 минут) хэлбэрээр тарьж хэрэглэх шаардлагатай.
Бүх заалтууд (1-18 настай хүүхдэд)
Биеийн жингийн нэг кг тутам 0.1-0.15мг тунгаар өдөрт 3 удаа венийн судсанд тарьж хэрэглэхийг зөвлөдөг. 24 цагт хэрэглэх хамгийн дээд тун нь биеийн жингийн нэг кг тутам 0.5мг байна.
Бөөлжих эсвэл тун алдагдсаны дараа ч хоёр тунгийн хооронд хамгийн багадаа 6 цагийн зайтай хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Хүүхдэд:
Дараах тохиолдолд Метоклопрамид 5мг/мл тарилгыг (1-18 настай) хүүхдэд хэрэглэнэ:
- Хими эмчилгээний шалтгаант дотор муухайралт ба бөөлжилтөөс (CINV) урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр дугаар эгнээний сонголтоор хэрэглэнэ
- Мэс заслын дараах дотор муухайралт ба бөөлжилт (PONV)-ийн үед хоёр дугаар эгнээний эмчилгээнд хэрэглэнэ.
Бусад зорилгоор хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.
Насанд хүрэгсдэд:
Дараах тохиолдолд Метоклопрамид 5мг/мл тарилгыг насанд хүрэгсдэд хэрэглэнэ:
- Мэс заслын дараах дотор муухайралт ба бөөлжилт (PONV)-өөс урьдчилан сэргийлэх
- Цочмог мигрень шалтгаант дотор муухайралт ба бөөлжилтийг оролцуулан дотор муухайрах ба бөөжилтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Цацраг эмчилгээнээс үүдэлтэй дотор муухайралт ба бөөлжилт (RINV)-өөс урьдчилан сэргийлэх
НАЙРЛАГА
2мл бүрийн агууламж: Усгүйжүүлсэн Метоклопрамид гидрохлорид 10мг
АНХААРУУЛГА
ХОРИГЛОХ ЗААЛТ:
- Идэвхтэй бодис эсвэл бэлдмэлийн найрлага дах аль нэг туслах бодист хэт мэдрэгшилт
- Ходоод гэдэсний замын цус алдалт, механик түгжрэл эсвэл ходоод гэдэсний замын гүрвэлзэх хөдөлгөөний хэт идэвхжлээс үүсэх ходоод гэдэсний цоорол
- Даралт ихсэлтийн хүнд хэлбэрийн эрсдлээс үүдэлтэй феохромоцитома оношлогдсон эсвэл сэжиглэгдсэн
- Нейролептик эсвэл метоклопрамид-шалтгаант тардив дискинезийн өгүүлэмжтэй
- Уналт таталт (уналтын давтамж ба хүч ихсэх)
- Паркинсоны өвчин
- Леводопа ба допаминэрг агонист бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх
- НАДФ-цитохром-b5 дутмагшил эсвэл метоклопрамидтай холбоотой метгемоглобинемийн өгүүлэмжтэй
- 1-ээс доош насны хүүхдэд хэрэглэхэд экстрапирамид эмгэгшил үүсэх өндөр эрсдэлтэй
- Булчингийн хүчтэй агшилт эдгэрэлтэд нөлөөлөхгүй учраас нугалуур хэсгийн эсвэл ходоодны анастомозын мэс заслын дараах 3-4 хоногт метоклопрамид 5мг/мл тарилгыг хэрэглэхийг хориглоно.
- Метоклопрамидыг хөхүүл үед хэрэглэхийг хориглоно.