Тэтгэгч дэр 0-2 сар
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Үндсэн дэрийг 0-2 сар хүртэл, жийрэг дэрийг 3-4 сар хүртэл тус тус хэрэглэнэ. Толгойн хэлбэр засагчтай будааны хальсан дэр. Нярайн толгойн ашигтай талбайд зориулсан минимал загвартай бөгөөд үнсэн дэр, жийрэг дэр, цацлага гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Цацлагыг хандалж хэрэглэх ба хэрэглэгчийн гар дээр хуурай хэлбэрээр очно. Цацлагын хандыг бэлтгэхдээ 50 гр халуун бүлээн буцалсан усан дээр шилэн доторх хандыг хийж 30 минут хандална. Үүний дараа хандыг ганга өвснөөс салгаж шилэнд эргүүлэн хийнэ. Бэлэн болсон хандаа хөргөгчид хадгалах ба 12 өдрийн хэрэглээ болно. Дуусмагц өтгөн хар цайг давсгүй чанаж шилэнд хийнэ. Хандыг жийрэг дэр лүү 10см орчим зайнаас 10-12 удаа цацаж чийглэнэ. Чийг авсан жийрэг дэрийг үндсэн дэрэн дээр тавьж дэрлүүлж хэрэглэнэ. Жийргийг хатаахдаа тасалгааны хэмд тэгш гадаргуу дээр тавьж хатаана. Хос дэрийг өдөрт 3-4 удаа хэрэглэвэл зохино. Хар цайтай ханд дуусмагц хандны шилэнд эх өөрийн хөхний сүүгээ хийн нүүр хүзүүндээ цацаж ашиглахад нэн тохиромжтой. Хөхүүл хүүхэд 4 сар хүрмэгц дэрийг эргүүлэн уутанд хийхдээ сайтар хатааж чийггүй болгосон байх шаардлагатай. Ууттай дэрэн дээрээ хүүхдийнхээ анхны сэвлэгийг дэртэй нь хамт хадгалаад хайртай үрдээ том болохоор нь эргүүлэн бэлэглээрэй. Дэрийг тархины даралтын хөнгөн үед хэрэглэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх нь зүйтэй.
ТАЙЛБАР
Ач холбогдол Цагаан уул цэцэг – Эрт дээр үед уг цэцгийг зүрхэнд сайн хэмээн хандалж уухын сацуу даралт ихтэй хүмүүс дэр хийж дэрлэж мөн гутлын улавчиндаа нимгэн дэвсэж хэрэглэн өвчнөө аажмаар илаарьшуулах уламжлалт арга бий. Иймээс Тэтгэгч дэрэнд цагаан уул цэцгийг оруулж өгсөн нь нярайн тархины даралтын эсрэг түүнчлэн урьдчилан сэргийлэхэд сайн нөлөө үзүүлэх юм. Жамц давс – Жамц давс нь өөрөө хүнс болоод гоо сайханд олон төрлийн өндөр ач холбогдолтой. Эрүүл мэнд гоо сайханд нөлөөлдөг жамц давс манай Монгол орны Увс болон Говь-Алтай аймагт байдгаас бид Увсын жамц давсыг ашигладаг. Энэхүү давс нь хөөнгөтөж хавагнасан хэсгийн хаван хавдрыг буулгах, хөлс чийгийг өөртөө сайн татах үйлчилгээтэй. Ганга өвс – Амьсгалын замыг цэвэршүүлж, хоолойн өвчнийг анагаадаг. Халдварын нянг устгаж мөөгөнцөр үүсэхээс сэргийлдэг. Дааврыг тэнцвэржүүлж стрессийг тайлна. Үс унах хагтах хуйх хуурайших үед шавшиж хэрэглэх нь өндөр үр дүнтэй. Тархины даралттай нярайд илрэх хөнгөн шинж тэмдэг Хөлрөх, үс унах, уйлах, нойр муудах, хүзүүгээ хойш гэдийлгэх, хуйх үл ялиг бамбайх Тархины даралттай нярайд илрэх хүнд шинж тэмдэг Тархины цусан хангамжийн өөрчлөлт Хүчил төрөгчийн дутагдлын хам шинж Тархины ховдол сунаж гавлын дотоод даралт үүсдэг Үзүүлэх нөлөө Жамц давс арьсны өнгөн хэсгийн хаванг буулгах Цагаан уул цэцэг гавлын ясны дотоод даралтыг бууруулах Ганга өвс хуйханд үүсэх нян бактерийг устгаж үс уналтыг бууруулах үйлчилгээг тус тус
АНХААРУУЛГА
Дэр болон жийргийг угаахгүй. Нугалах түүнчлэн нухалж зөөлрүүлэхгүй. Жийргийг гамтай хэрэглэсэн үед цааш үргэлжлүүлэн хэрэглэх бүрэн боломжтой. Тухайн үед нь буцалсан усаар чийглэж дэрлэх бүрэн боломжтой. Дэрийг хэрэглэх хугацаанд Д амин дэмийг эмчийн заасан тунгаар заавал хэрэглэнэ. Цэвэр агаарт тогтмол гарах нь илүү үр дүнтэй.