Монгол улс, Улаанбаатар хот

Хи-Плеамин С 20мл №50

Код: 0110432 Үйлдвэрлэгч: No Brand Бренд: No Brand Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Насанд хүрэгчдэд ихэвчлэн, нэг удаагийн тун 20-500мл-ээр венийн судсаар аажим эсвэл венийн судсанд дуслаар тарьж хэрэглэнэ. Дуслын хурд нь ойролцоогоор 60 минут тутам 10гр амин хүчил байхаар тооцно. Насанд хүрэгчдэд ихэвчлэн 80-100 минутын хугацаанд 200мл хэмжээгээр хэрэглэх бөгөөд хүүхэд эсвэл өндөр настан мөн  эмчлүүлэгчийн биеийн байдал хүнд үед бэлдмэлийг хэрэглэх хурдыг удаашруулах хэрэгтэй.

Шинж тэмдэг, насны онцлог ба биеийн жинд үндэслэн тунг ихэсгэж эсвэл багасгаж болно.

Хоногийн дээд тун нь  Д-Сорбитол бодисоор 100гр байна.

ТАЙЛБАР

Амин хүчлийг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай дараах нөхцөлд Хай-Плеамин С 10% тарилгыг хэрэглэнэ:

Гипопротеинеми, хоол тэжээлийн дутагдал болон мэс заслын өмнө ба дараа.

 

 

 

НАЙРЛАГА
Хай-Плеамин С (Hy-Pleamin S) 10% тарилга нь өнгөгүйгээс үл мэдэг цайвар шаргал өнгөтэй тунгалаг шингэн бөгөөд   доор жагсаасан хэмжээний бодисуудыг 1 полиал(хуванцар ампул, 20мл)-д агуулна.
     
                                     20мл
Л-Метинонин 192 мг
Л-Триптофан   64 мг
Л-Лейцин 218 мг
Л-Изолейцин 192 мг
Л-Фенилаланин 128 мг
Л-Аргинин гидрохлорид 200 мг
Л-Лизин гидрохлорид 240.6 мг
Л-Треонин 128 мг
Л-Валин   192 мг
Л-Гистидин гидрохлорид гидрат 100 мг
Глицин   298 мг
Д-Сорбитол 1,000 мг
АНХААРУУЛГА

ХОРИГЛОХ ЗААЛТ: (Хай-Плеамин С тарилга 10%-ийг  дараах эмчлүүлэгчдэд хэрэглэхийг хориглоно.)

(1)   Элэгний кома оношлогдсон эсвэл элэгний кома үүсэх өндөр эрсдэлтэй эмчлүүлэгч [Энэ бэлдмэл нь элэгний комыг сэдрээх эсвэл хүндрүүлж болзошгүй.]

(2)   Хүнд хэлбэрийн бөөрний үйл ажиллагааны алдагдал эсвэл азотемитай эмчлүүлэгч [Бөөрний хүнд хэлбэрийн дутмагшилтай эмчлүүлэгчдэд шээсээр уураг/амин хүчлийн бодисын солилцооны дүнд үүсдэг азотын нэгдлийн ялгаралт (жишээлбэл, мочевин) дарангуйлагдаж азотеми үүсгэж болзошгүй.]

(3)   Амин хүчлийн бодисын солилцоо нь хэвийн бус эмчлүүлэгч [Цусны эргэлт дэх амин хүчлийн тэнцвэргүй байдал нь ямар нэг гаж нөлөө үүсгэж болзошгүй.]

(4)  Удамшлын фруктозид тэвчилгүй эмчлүүлэгч [Сорбитолын бодисын солилцооноос үүссэн фруктоз нь in vivo орчинд бодисын солилцоонд бодитой оролцдоггүй бөгөөд үүний үр дүнд магадгүй гипогликеми үүсэж элэг эсвэл бөөрний дутмагшлийг сэдрээж болзошгүй ]

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883