Монгол улс, Улаанбаатар хот

Бисептол 240мг/5мл 80мл - Ууж хэрэглэх хөвмөл

Код: 0107693 Жоргүй
3,750₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хүүхэд, өсвөр үеийнхний тун: Ихэнхдээ 6 мг триметоприм болон 30 мг сульфаметоксазолыг биеийн 1 кг жинд тооцон хоногт хэрэглэнэ. Хүүхдийн онц хүнд хэлбэрийн халдварын үед эмч тунг 50% хүртэл нэмэгдүүлж болно. Насанд хүрэгсэд Ихэвчлэн 20 мл хөвмөлийг 12 цаг тутамд хэрэглэнэ. Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны өсвөр үеийхэнд хамгийн бага тунгаар, мөн түүнчлэн урт хугацааны эмчилгээний үед (14 хоногоос удаан) – 10 мл хөвмөлийг 12 цаг тутамд. Хүнд хэлбэрийн халдварын үед - 30 мл хөвмөлийг 12 цаг тутамд.  Цочмог халдварын үед шинж тэмдэг арилснаас хойш 2 хоног, гэхдээ 5 хоногоос илүүгүй хугацаагаар хэрэглэнэ.

ТАЙЛБАР

Триметоприм болон сульфаметоксазолын холимог болох ко-тримоксазол агуулна. Бактерийн эсрэг бусад бэлдмэлийн нэгэн адил зарим төрлийн бактерт идэвхитэй үйлчлэхээс гадна ко-тримоксазолд мэдрэг бичил биетэнгүүдээр үүсгэгдсэн хэд хэдэн төрлийн халдварын үед хэрэглэж болно.

НАЙРЛАГА

100 мл хөвмөгийн найрлага: Идэвхитэй бодис: сульфаметоксазол 4,0 г ба триметоприм 0,8 г; Туслах бодис:         макроголын глицерилгидроксистеарат,   магнийн алюмосиликат, натрийн кармеллоз, нимбэгний хүчлийн моногидрат, натрийн гидрофосфатын додекагидрат, метилпарагидроксибензоат, пропилпарагидроксибензоат, мальтитол, натрийн сахаринат, пропиленгликоль, гүзээлзгэний үнэр оруулагч, цэвэршүүлсэн ус.

АНХААРУУЛГА

Бисептол бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч эсвэл эм зүйчтэй зайлшгүй зөвлөлдөх хэрэгтэй. Ко-тримоксазолыг хэрэглэсэний дараа амь насанд аюултай арьсны харшлын урвалууд (Стивенс-Жонсоны хам шинж, эпидермисын хордлогот үхжил) илэрч байв. Эхэн үеийн шинж тэмдгүүдэд улаан өнгийн, цэгчилсэн толбо, эсвэл их биеийн арьсан дээр дугуй толбо үүсч, түүний гадаргуу дээр цуврүүтсэн байдаг. Мөн нэмэлтээр илрэх шинж тэмдгүүдэд: амны хөндий, залгиур, хамар, бэлэг эрхтний салст бүрхүүл шархлах болон коньюктивит (нүд улайх, хавагнах) орно. Арьсны тууралтууд өвчтөний амь насанд аюултай бөгөөд томуу төст шинж тэмдгээр илрэх нь элбэг байдаг. Арьсны тууралтын улмаас их хэмжээний талбай хамарсан цэврүүтэл эсвэл эпидермис ховхорч болно. Арьсны ноцтой хүндрэлүүд нь эмчилгээний эхэн үед илрэх эрсдэл ихтэй байдаг. Хэрэв ко-тримоксазол эмчилгээ хийх үед өвчтөнд Стивенс-Жонсоны хамшинж эсвэл эпидермисын хордлогот үхжил илэрвэл цаашид энэ өвчтөнд энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхийг хориглодог.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883