Утлагын аппарат W302 /цэнэглэдэг/
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Утлагын аппарат W302 /цэнэглэдэг/ загвар нь зай хийх шаардлагагүй өөр дээрээ гар утастай адил батериатайгаараа онцлогтой.
Утлагын аппаратыг дагалдах цэнэглэгчээр цэнэглэнэ. Аппаратны дээд хэсэгт байрлах зориулалтын саванд утлагын шингэнийг хийнэ. Тохиромжит маскийг сонгож, утлагын аппаратад суурилуулна. Асаах товчин дээр дарж утлагын аппаратыг ажиллуулна. Хэрэглэсний дараа утлагын шингэн хийх хэсгийг салган авч цэвэрлэнэ.
ТАЙЛБАР
Насанд хүрэгчид болон хүүхэд хэрэглэх боломжтой цэнэглэдэг утлагын аппарат. Хөнгөн, авсаархан, дуу чимээ маш багатай бөгөөд цэвэрлэж ашиглахад хялбар. 2-8мл шингэний багтаамжтай. Утлагын маск Том хүн х 1ш Хүүхэд х 1ш Аманд хийх утлагын хошуувч х 1ш USB цэнэглэгч х 1ш
НАЙРЛАГА
Хүний биед харшил өгөхгүй аюулгүй материалаар хийгдсэн.
АНХААРУУЛГА
Төхөөрөмжийг хэрэглэхийн өмнө болон дараа шингэн хийх хэсгийг салган авч цэвэрлэж, ариутган хадгалах. Төхөөхөмжийг ашиглаагүй үед сэрүүн, хуурай газар, бага насны хүүхдээс хол байрлуулан хадгалах. Төхөөрөмжийг гэмтээхгүйн тулд цэнэглэх портыг усанд бүү дүр. Нарийвчилсан зааварчилгааг үйлдвэрлэгчээс өгсөн хэрэглэгчийн гарын авлагаас үргэлжлүүлэн харна уу.