Даралтны аппарат CK118 бугуй
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
1. Гарт байх аливаа гоёл чимэглэлийг тайлна. 2. Зөв хэмжилт хийхийн тулд биеэ суллан, тухтай байрлалд сууна уу. 3. Дэлгэц болон гарын алгыг дээш харуулан бугуйн хэсэгтээ аппаратыг зүүнэ. 4. Даралтын аппарат зүүсэн бугуйн хэсгийг зүрхний түвшинд авчирна /нөгөө гараар тохойн хэсгээс дэмжиж болно/ 5. Асаах товчин дээр дарж аппаратыг ажиллуулна. 6. Ажиллаж байх үед хөдлөхгүй байхыг анхаарна уу.
ТАЙЛБАР
Бугуйнд зүүж хэрэглэх ЛЕД дэлгэцтэй даралтны аппарат. Хэрэглэхэд хялбар, дэлгэцээр үзүүлэлтүүдээ хянах боломжтой. Цусны даралт болон зүрхний цохилтыг давхар хэмжинэ.
НАЙРЛАГА
Хүний биед харшил өгөхгүй аюулгүй материалаар хийгдсэн.
АНХААРУУЛГА
Ажиллаж байх үед хөдлөхгүй байхыг анхаарна уу. Ашиглаагүй үед сэрүүн, хуурай газарт бага насны хүүхдээс хол байрлуулан хадгалах. Хэмжилт хийхийн өмнө доод тал нь 30 минутын турш юм идэхгүй, тамхи болон спиртийн төрлийн зүйл хэрэглэхгүй байхыг анхаарна уу. Нарийвчилсан зааварчилгааг үйлдвэрлэгчээс өгсөн хэрэглэгчийн гарын авлагаас үргэлжлүүлэн харна уу.