Автомат хөх саагч /2 хөхний/
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хөхний сүү саагчийг дагалдах цэнэглэгчээр цэнэглэнэ. Дагалдах гуурс, сүүний сав зэргийг төхөөрөөмжид угсарч суурилуулан ашиглахад бэлэн болно. Асаах товчин дээр дарж төхөөрөмжийг асаан өөрт тохиромжтой хүчний горимыг сонгон ажиллуулна.Нэмэх, хасах товчоор хүчний горимыг тохируулна. Асаах товчин дээр дахин дарж төхөөрөмжийг унтраана. Хэрэглэсний дараа сүү саах хэсэг, гуурс, сүүний савыг салган авч цэвэрлэнэ.
ТАЙЛБАР
Ээжүүдэд зориулсан автомат 2 хөхний сүү саагч. Хөнгөн, авсаархан, дуу чимээ багатай бөгөөд цэвэрлэж ашиглахад хялбар. Хөхийг зөөлнөөр массажлан хөхний сүүг саах ба 9 төрлийн хүчний горимтой. Хөхөнд массаж хийж хөхний сүүний гарц сайжруулна Хөхний сүүг саах үед зориулалтын гуурс нь хийг саванд оруулахгүй гадагшлуулна.
НАЙРЛАГА
Хүний биед харшил өгөхгүй аюулгүй материалаар хийгдсэн. BPA - free, PP+ силикон
АНХААРУУЛГА
Төхөөрөмжийг хэрэглэхийн өмнө болон дараа цэвэрлэж, ариутган хадгалах. Төхөөхөмжийг ашиглаагүй үед сэрүүн, хуурай газар, бага насны хүүхдээс хол байрлуулан хадгалах. Төхөөрөмжийг гэмтээхгүйн тулд цэнэглэх портыг усанд бүү дүр. Сүү саагч, гуурс болон сүүний савыг буцалгаж ариутгах боломжтой. Нарийвчилсан зааварчилгааг үйлдвэрлэгчээс өгсөн хэрэглэгчийн гарын авлагаас үргэлжлүүлэн харна уу.