Монгол улс, Улаанбаатар хот

Ундевит №50 - Үрэл /Монос УБ/ - Монос Фарм Трейд ХХК

Код: 0108485 Жоргүй
3,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хоол идэсний дараа ууж хэрэглэнэ.Амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор насанд хүрэгсэд өдөрт 1 ширхэгээр 1 удаа ууна. Эрүүлжүүлэх, өндөр настай, хижээл насны хүмүүсийн бодисын солилцоог сайжруулах, оюуны болон бие махбодын ядаргаа, хэт ачаалалын үед өдөрт 2-3 ширхэгээр хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 20-30 хоног. Давтан эмчилгээг 1-3 сарын дараа эмчийн заавраар хийнэ.

ТАЙЛБАР

Эмийн үйлдэл нь түүний найрлаганд орж буй витаминуудын шинж чанараас хамаарана. Ундевитын найрлаганд А,В,Е,С,Р-ын бүлгийн амин дэмүүд голлон орсон болохоор бие организмд үйлчлэх үйлчилгээ нь эдгээр амин дэмүүдийн оролцоо болон тооны харьцаанаас хамаарсан үйлчилгээ үзүүлдэг. Бодисын солилцоо, биеийн ерөнхий байдлыг сайжруулана. Витамины дутагдал, бодисын солилцоог сайжруулах зорилгоор хижээл, өндөр настай хүмүүст, оюуны болон бие махбодын ядаргаа, хүнд өвчилсний дараа эрүүлжүүлэх зорилгоор, мөн антибиотик хэрэглэж байгаа үед хэрэглэнэ.

НАЙРЛАГА

А амин дэм 0,001817г/3300МЕ/, Е амин дэм0,010000г, В1 амин дэм 0,002000г, В2 амин дэм 0,002000г, В6 амин дэм  0,003000г, В12 амин дэм 2 мкг, С амин дэм 0,075000г, РР-амин дэм 0,020000г, Фолийн хүчил 0,000070г, Рутин 0,010000г, Кальцийн пантотенат 0,003000г, туслах бодис тарианы гурил, цардуул, тальк, ургамлын тос, сахар, лав, үнэртэн.

АНХААРУУЛГА

Ундевитын найрлаганд байгаа амин дэмүүдэд хэт мэдрэг хүмүүст, элэгний хүнд хэлбэрийн өвчний үед, ходоод 12 хуруу гэдэсний шархтай хүмүүст анхааралтай хэрэглэнэ. харшлын урвал  өгч болзошгүй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883