Тазин 4.5гр №1 - Тарилгын нунтаг
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно.
ТАЙЛБАР
ТАЗИН тарилгыг доор дурдсан пиперациллин-тэвчилтэй, пиперациллин/тазобактам мэдрэг, бета-лазтамазад мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн хөнгөн дунд зэргийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Аппендицит (хагарсан эсвэл буглаа болж хүндэрсэн), перитонит, арьс, арьсны бүтэц алдагдах хүнд, хүндэвтэр халдварууд болох целлюлит, арьсны буглаа, ишеми, чихрийн шижингийн хөлний халдвар, Төрсний дараах эндометрит, аарцгийн үрэвсэлт өвчин, олон нийтийг хамарсан уушигны үрэвсэлд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Туншил бүрд Пиперациллин натри пиперациллин 4.0г, Тазобактам натрий тазобактам 0.50г, Натрийн агууламж 4.46%
АНХААРУУЛГА
Пиперациллин/тазобактам нь пенициллинүүд, цефалоспоринууд, бета-лактамаза саатуулагчидад харшилтай өвчтөнд хэрэглэхийг хориглоно. Cуулгах, өтгөн хаталт, дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, тууралт, загтнаа зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.