Пирфенидон 200мг №30 /Уушигны шалтгаан тодорхойгүй фиброзын эмчилгээнд/
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгчид уг эмийн эхний тунг хоолны дараа 1 шахмалаар (200мг пирфенидон) өдөрт гурван удаа ууж хэрэглэнэ. Эмчлүүлэгчийн үзүүлэх хариу, тэсвэржилтээс хамаарч тунг хоёр долоо хоног тутамд нэг шахмалаар ихэсгэн, хоногт гурван шахмал хүртэл ихэсгэж болох юм (нэг удаад 600мг, нэг хоногт 1800мг). Хэрэв эмчилгээний үед ходоод гэдэсний талын гаж урвалууд илэрвэл эмчлүүлэгчийн үзүүлэх хариуг сайтар хянаж, тунг бууруулах буюу хасах эсэхийг анхаарна.
ТАЙЛБАР
Уушигны фиброзыг эмчлэхэд хэрэглэдэг жороор олгодог эм юм. Уушигны сорвижилт, хаван зэргийг багасгаж, амьсгалахад тусална.
НАЙРЛАГА
Пирфенидон 200мг
АНХААРУУЛГА
Бүтээгдэхүүний аль нэг найрлагад харшилтай болон элэг эсвэл бөөрний хүнд хэлбэрийн дутагдалд хэрэглэхгүй. Дотор муухайрах, тууралт, ядрах, суулгах, диспепси, гэрэл мэдрэмтгий байдлын урвал зэрэг гаж нөлөө түгээмэл илэрдэг.