Метронидазол 500мг №20
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн тунг өвчний онцлог, өвчтний биеийн байдалд тохируулан тогтооно.
ТАЙЛБАР
Метронидазол нь төрөл бүрийн агааргүйтэн нян, ялангуяа Bacteroides fragilis нянгийн эсрэг идэвхтэй нөлөөлдөг. Түүний үйлдлийн механизм нь агааргүйтэн эсвэл бичил агаартан бичил биетэн, мөн хүчилтөрөгчгүй эсвэл бага хүчилтөрөгчтэй эсэд сонгомлоор хортой нөлөө үзүүлдэг онцлогтой. Хэвлийн хөндийн болон бага аарцгийн мэс ажилбарын дараа агааргүйтэн нянгийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Метронидазол 500мг
АНХААРУУЛГА
Жирэмсэн үед түүнийг хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай. Хэрэв түүнийг жирэмсэн үед хэрэглэх зайлшгүй шаардлага тохиолдвол богино хугацаанд өндөр тунгаар хэрэглэж болохгүй. Ходоод гэдэс эвгүйрхэх, хоолонд дургүй болох, дотор муухайрах, хэл өнгөртөх, ам хатах, эвгүй зүйл амтагдах, толгой өвдөх, арьсан дээр тууралт, толгой эргэх, сэтгэл гутрах, нойргүйдэх, ядрах, шээхэд эвгүйрхэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй