Метоклопрамид 10мг/2мл №10 - тарилгын уусмал
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тарилгын уусмалыг булчинд болон судсаар 3 минутаас багагүй хугацаанд урсгаж хийнэ. Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно.
ТАЙЛБАР
Насанд хүрэгсдэд мэс ажилбарын дараах дотор муухайралт, бөөлжилтөөс урьдчилан сэргийлэх. Хурц мигрений үеийн дотор муухайралт, бөөлжилт зэрэг шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Туяа эмчилгээнээс үүдэлтэй бөөлжилт, дотор муухайралтаас урьдчилан сэргийлэх.
НАЙРЛАГА
Нэг ампулд (2мл уусмал) метоклопрамид гидрохлорид 10мг
АНХААРУУЛГА
Метоклопрамид бэлдмэлийн найрлага дахь нэгдэлд хэт мэдрэг байх, ходоод, гэдэсний цус алдалт, гэдэсний цоорол, ходоод, гэдэсний хагалгаа хийлгэснээс 3-4 хоногийн дотор, гуурсан хоолойн багтраатай өвчтөнд хэрэглэж болохгүй. эмчилгээний эхэн үед ядрах, нойрмоглох, толгой эргэх, толгой өвдөх, өтгөн хатах, гүйлгэх, ховор тохиолдолд ам хатах шинж илэрч болно.