Монгол улс, Улаанбаатар хот

Лейковорин 50мг/50мл №1

Код: 0106021 Үйлдвэрлэсэн улс: Солонгос Жоргүй
21,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно. 

ТАЙЛБАР

Ясны хорт хавдрын эмчилгээнд метотрексатыг өндөр тунгаар хэрэглэсний дараа. Метотрексатын устгагдах явцад үүсэх хорт нөлөө болон эсрэг үйлчлэлийн нөлөө болон фолийн хүчлийн антагонистуудын санамсаргүйгээр хийгдсэн хэт тунгийн нөлөөг багасгах. Мегалобластын буюу цусны улаан эсийн үүслийн үед ДНХ-ийн нийлэгжил дарангуйлагдсанаас үүдэлтэй цус багадалтын улмаас үүссэн фолийн хүчил дутагдлын эмчилгээнд амаар уулгах боломжгүй байгаа үед. Бүдүүн-шулуун гэдэсний хорт хавдартай өвчтөний хөнгөвчлөх эмчилгээнд амьдрах хугацааг уртасгах зорилгоор 5-фторурацилтай хослуулан хэрэглэнэ. Гэхдээ лейковориныг 5-фторурацилтай хамт нэг саванд хольж болохгүй, учир нь тунадас үүсэх аюултай.

НАЙРЛАГА

1 фл Лейковорин кальци 50 мг.

АНХААРУУЛГА

Лейковорин нь хорт цус багалт болон бусад В12 амин дэмийн дутагдалаас үүдэлтэй мегабласт цус багадалтын үед хэрэглэхэд тохиромжгүй. Мэдрэлийн гаралтай шинж тэмдгүүд ихсэх үед цусны талын шинж тэмдгүүд түр намдаж болно. Лейковориныг амаар уулгах, тарих аль алинд нь анафилактик урвал, чонон хөрвөс гэх мэт харшлын урвал ажиглагдсаныг тэмдэглэсэн байна. Лейковориныг хэрэглэхэд өөр ямар нэг сөрөг урвалын шинж тэмдэгүүд гарч байгаагүй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883