Монгол улс, Улаанбаатар хот

Ко-Вамлосет 5мг+160мг+12,5мг №28

Код: 0107595 Үйлдвэрлэгч: krka Бренд: krka Үйлдвэрлэсэн улс: Словения Жоргүй
32,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно. 

ТАЙЛБАР

Ко-Вамлосет шахмал нь амлодипин, валсартан, гидрохлоротиазид бүхий гурван эмийн идэвхтэй бодис агуулдаг. Эдгээр эмийн бодис бүр нь цусны даралтыг зохицуулахад тусалдаг. Амлодипин нь цусны судасны ханын эсийн дотор кальцийн ион нэвчилтийг хориглодог бөгөөд улмаар цусны судсыг нарийсгахаас сэргийлдэг. Валсартан нь цусны судсыг агшааж улмаар цусны даралтыг нэмэгдүүлэхээс сэргийлдэг. Гидрохлоротиазид нь биеэс ялгарах шээсний хэмжээг ихэсгэж, цусны даралтыг бууруулдаг. Эдгээр гурван үйл ажиллагааны үр дүнд цусны судас өргөсөж, даралт буурдаг.

НАЙРЛАГА

1 хальсан бүрхүүлтэй шахмалд 5 мг амлодипин (амлодипин бесилат хэлбэрээр), 160 мг валсартан, 12.5 мг гидрохлоротиазид агуулагдана.

АНХААРУУЛГА

Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэгшилтэй өвчтөнд хэрэглэхгүй. Жирэмсний хугацаа 3 сараас дээш үед хэрэглэхгүй. Ко-Вамлосетийг усан үзэм, бэрсүүт жүржийн шүүстэй хамт ууж болохгүй. Усан үзэм, бэрсүүт жүржийн шүүс нь цусан дахь амлодипины идэвхтэй нэгдлийн түвшнийг ихэсгэдэг бөгөөд улмаар Ко-Вамлосет уух үед цусны даралтыг хэт ихээр бууруулахад хүргэдэг. Толгой эргэх, артерийн даралт багасах, шээх нь мэдэгдэхүйц хэмжээгээр багасах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883