Кеторолак трометамин 3%-1мл №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгчид тунг өвдөлтийн зэрэг, өвчтөнд үзүүлэх хариу үзүүлэлтээс хамааран тохируулна. Ихэвчлэн өвдөлтийн хүндрэлийн зэргээс хамааран 10-30мг тунг зөвлөнө.
ТАЙЛБАР
Хэвлийн, ортопед, эмэгтэйчүүдийн мэс ажилбараас үүдэлтэй дундаас хүнд хэлбэрийн цочмог өвдөлтүүдэд богино хугацааны эмчилгээнд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
1 мл бүрт кеторолак трометамин 30мг, этанол 100мг, натрийн хлорид 4.35мг
АНХААРУУЛГА
Ходоод гэдэсний цус алдах эрсдэлтэй болон ходоодны шархтай өвчтөнд эмчийн хяналтын дор хэрэглэнэ. Кеторолак трометаминд хэт мэдрэг өвчтөнд болон дааврын бус үрэвслийн эсрэг бусад эм эсвэл аспиринд харшилтай өвчтөнд хэрэглэхгүй. Суулгах, шүүсгүйдэх, ходоод гэдсээр өвдөх, дотор муухайрах, толгой өвдөх, нойрмог болох, толгой эргэх, татвалзах, багтраатай, загатнаа, чонон хөрвөс, судас тэлэх гэх мэт гаж нөлөө илэрч болзошгүй.