Жонш 21 /Мон-Интра ХХК/
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Өдөрт 1-2 удаа 3-5 ширхэг үрлийг буцалсан бүлээн усаар даруулж ууна. (Эмчийн заавраар хэрэглэнэ)
ТАЙЛБАР
Шарыг аривдуулахгүйгээр бадган хүйтнийг анагаах чадалтай. Борыг арилгана. Өвчүү, аюулхай халуу оргих, исгэлэн ус зэргээр бөөлжих, ходоод, элэг, ар өврөөр хатгуулах, хавсран өвдөх, цус, шар ходоодонд унасан, үе гишүүн өвдөх, цээжээр хатгуулах, бор дэлгэрсэн, нуугдсан, хямарсан, өөрийн ба бусдын оронд шунасан, хуучирсан болон хурмал өвчнийг дарна.
НАЙРЛАГА
Жонш, сэмбэрүү, чацаргана, сүгмэл, бибилэн, алтан цэцгийн үр /номхотгосон/, үсү, жүр үр, бонгар, сэяв, барагшун, бриянгу, удвал цэцэг, мана, руда, улаан агар, ар үр, дэгд, улаан башига, тэмээн хөх, гиван гэсэн 21 найрлагатай.
АНХААРУУЛГА
Уламжлалт эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй. Энэ эмийн гаж нөлөө тогтоогдоогүй. Жонш-21 эмийн найрлага дахь түүхий эдүүдэд мэдрэг болон онцгой харшилтай хүмүүс хэрэглэх үед харшил үзүүлнэ. Ургамлын харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.