Витагрипп 20гр №10 цайртай
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсэд 1 уут буюу 20г бэлдмэлийг 200 мл халуун бүлээн усанд уусгаж, өдөрт 1 уутыг ууж хэрэглэнэ. Хүүхдэд (6-12) 10 г буюу хагас уут бэлдмэлийг 200 мл халуун бүлээн усанд уусгаж өдөрт 1 удаа уулгаж хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Витагрипп мөхлөгийг ханиад томууны үед эмчилгээний зориулалтаар, халдварт өвчний дараа бие махбодыг тамиржуулах, хордлого тайлах, аскорбины хүчлийн дутагдал зэрэгт зааврын дагуу хэрэглэнэ. Мөн оюуны ба биеийн хүнд хөдөлмөрийн үе, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
1 уутанд Аскорбины хүчил 1000 мг, цайр 5 мг агуулагдана.
АНХААРУУЛГА
Аскорбины хүчилд хэт мэдрэг хүмүүс, цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин өвчин болон бөөр чулуужих өвчин зэрэгт их тунгаар хэрэглэхийг хориглоно. Аскорбины хүчил нь кортикостероид дааврын нийлэгжилтийг идэвхжүүлдэг учир эмчилгээний явцад бөөрний үйл ажиллагаа ба артерийн даралтыг хянах шаардлагатай.