Мана 10 /Мон-интра ХХК/
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсэд өдөрт 1-2 удаа тус бүр 1-3 гр-ыг 250 мл орчим усанд хийж зөөлөн буцалгаж 100 мл болтол ширгээсний дараа шүүж, шаарыг нь хаяж, үлдсэн шингэнийг бүлээнээр нь ууна.
ТАЙЛБАР
Шарын халууныг арилгах, эс боловсорсон халууныг боловсруулах, өвдөхийг зогсоох чадалтай. Хий шараар толгой өвдөх, тархины хатгалга зэрэг өвчнийг анагаана.
НАЙРЛАГА
Мана, лидэр, гандигар, дэгд, хонины гавлын яс, алтан цэцгийн үр /номхотгосон/, цагаан гаа, луугын яс, сэвиймядог, ар үр гэсэн 10 найрлагатай.
АНХААРУУЛГА
Уламжлалт эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй. Энэ эмийн гаж нөлөө тогтоогдоогүй. Сүгмэл-3 эмийн найрлага дахь түүхий эдүүдэд мэдрэг болон онцгой харшилтай хүмүүс хэрэглэх үед харшил үзүүлнэ. Ургамлын харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.