Амоксициллин 250мг №200
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бэлдмэлд болон бета лактамын цагирагт бүтэцтэй бусад антибиотикт хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ. Хэт мэдрэгшилтэй хүмүүс, хоол боловсруулах замын эмгэгээр (ялангуяа антибиотик хэрэглэсний улмаас үүссэн бүдүүн гэдэсний үрэвсэл) өвдөж байсан хүмүүс, бөөрний дутагдал, жирэмсэн ба хөхүүл үед тус тус болгоомжтой хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Амоксициллиныг түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварт- үрэвсэлт эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ. Амьсгалын эрхтний халдвар, шээс бэлгийн замын халдвар, хоол боловсруулах замын халдвар: арьс зөөлөн эдийн халдвар зэргийн үед хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис: амоксициллин (амоксициллины тригидрат хэлбэрээр) 250мг, туслах бодис уусдаг целлюлоза, бичил талст целлюлоза, кросповидон, ванилин, бэрсүүт жүржийн амт оруулагч, нимбэгний амт оруулагч, сахарин, магнийн стеарат.
АНХААРУУЛГА
Амт өөрчлөгдөх, дотор муухайрах, бөөлжих, дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг хоол боловсруулах замын хямрал, бөөлжиж суулгасны улмаас ус ба электролитийн солилцоо өөрчлөгдөж болно.