Монгол улс, Улаанбаатар хот

Экоклав 125мг+31.25мг/5мл №1 хөвмөл

Код: 0110186 Үйлдвэрлэгч: Нано Фарм Трейд ХХК Бренд: Нано Фарм Трейд ХХК Жоргүй
30,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн биений онцлогт тохируулан бичиж өгнө. Цэвэршүүлсэн эсвэл буцалгаж тасалгааны хэмд хөргөсөн ус-ыг шилэн саван дээрх зураасан тэмдэглэгээ хүртэл хийнэ. Таглаад нунтгийг бүрэн уустал сэгсэрч холино. 5минут амраагаад дахин сэгсэрснээр хөвмөл бэлэн болно. Эмээ хэрэглэх бүрийн өмнө сэгсэрнэ. Найруулсан хөвмөлийг 7 хоног хүртэл хугацаанд хадгална. Эмийг хэрэглэх хугацаанд хөргөгчний хаалган талд хадгална. Хөлдөөхгүй.

ТАЙЛБАР

Амоксициллин ба клавуланы хүчлийн хослолыг, түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах байрлалтай бактерийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Амьсгалын дээд замын халдварууд (Streptococcus pneumoniae, Haemophilus influenza*, Moraxella catarrhalis* ба Streptococcus pyogenes-аар үүсгэгдсэн ЧХХ халдварт үрэвсэл, тухайлбал: гүйлсэн булчирхайн дахилтат үрэвсэл (тонзиллит), хамрын дайвар хөндийн үрэвсэл (синусит), дунд чихний үрэвсэл (ринит), · Streptococcus pneumonia, Haemophilus influenza*, Moraxella catarrhalis* зэргээр үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар. Тухайлбал,архаг бронхитийн сэдрэл, дэлбэнгийн хатгаа ба ба бронхопневмони, Enterobacteriaceae* (ихэвчлэн Escherichia coli*), Staphylococcus saprophyticus ба Enterococcus-аар үүсгэгдсэн шээс бэлгийн замын халдвар, тухайлбал давсаг, шээлгүүрийн үрэвсэл, пиелонефрит, эм бэлэг эрхтний халдварт үрэвсэл мөн Neisseria gonorrhoeae*-оор үүсгэгдсэн заг хүйтэн өвчинд,  · Bacteroides*-ын төрлийн Staphylococcus aureus*, Streptococcus pyogenes бактериудаар үүсгэгдсэн арьс ба зөөлөн эдийн халдвар Голчлон Staphylococcus aureus* -аар үүсгэгддэг яс ба үений халдварт үрэвсэл, тухайлбал удаан хугацааны эмчилгээ шаардагдах остеомиелит зэрэг өвчнүүдэд хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Идэвхтэй үйлчлэгч бодис: Амоксациллины тригидрат 144мг / 287мг (амоксациллинээр тооцвол 125мг / 250мг); калийн клавуланат + цайрын диоксид (1:1) 74,85 мг / 149,70мг (клавулины хүчлээр тооцвол 31,25мг / 62,5мг) Туслах бодис:    лактулоза 200 мг/ 400 мг, аспартам 5,5 мг/ 5,5 мг, ксантаны бохь 10,0 мг/ 10,0 мг, кросповидон (коллидон CL-M) 28,1 мг/ 28,1 мг, хуурайшуулсан нимбэгний хүчил 2,165 мг/ 2,165 мг, натрийн цитратын дигидрат 8,335 мг/ 8,335 мг, натрийн бензоат 2,085 мг/ 2,085 мг, тальк  25,0 мг/ 25,0 мг, гүзээлзгэний амт оруулагч 40,0 мг/ 40,0 мг,  маннитол (маннит) – нунтгийн 1,25 г жинд хүртэл
 

АНХААРУУЛГА

Бэлдмэлийг пенициллиний, цефалоспорины бүлгийн эмүүд эсвэл бусад антибиотикт харшлын урвал өгч байсан өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883