Арбидол 100мг №10 Капсул - Медипал-ОНКО ООО
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно.
ТАЙЛБАР
Томуугийн А болон В хүрээний вирусийн шалтгаантай халдварт эмгэг, амьсгалын замын цочмог өвчин үүсгэгч вирусийн халдварт эмгэгийн үед эмчилгээнд, герпесийн шалтгаантай халдвар дахих үед хавсарсан эмчилгээний зорилгоор, мэс заслын дараах халдварын шалтгаантай хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор, 6-аас дээш насны хүүхдэд ротавирусийн шалтгаантай гэдэсний цочмог явцтай халдварт өвчний үед хавсарсан эмчилгээний зорилгоор тус тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Умифеновир гидрохлорид моногидрат (умифеновир гидрохлоридийн тунтай дүйцэхүйц) 100 мг
АНХААРУУЛГА
Умифеновир болон эмийн найрлагад орсон бусад бодист хэт мэдрэг буюу харшилтай бол хэрэглэхийг хориглоно. 6-аас доош насны хүүхдэд эмчилгээнд хэрэглэхийг хориглоно. Жирэмсний эхний 3 сард эмчилгээнд хэрэглэхийг хориглоно. Хөхүүл эхэд эмчилгээнд хэрэглэхгүй. Арбидол нь хоруу чанар багатай эмэнд хамаарагдах бөгөөд ихэвчлэн зохимж сайтай байдаг ховор тохиолдолд харшлын урвал илэрнэ.