Нивамицин 500мг №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
ТАЙЛБАР
Нивамицин / Эритромицин нь макролидын бүлгийн антибиотик бөгөөд бэлдмэлд мэдрэг бичил биетний уургийн нийлэгжилтийг нь дарангуйлдаг. Бэлдмэлийг амьсгалын зам, арьс зөөлөн эд, шээс ба бэлгийн зам, хоол боловсруулах замын халдварын эмичлгээнд хэрэглэнэ. Неомицинтэй хавсарч хэвлийн мэс заслын үед халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Эритромицин 500мг
АНХААРУУЛГА
Эритромицинд хэт мэдрэг хүмүүс, эритромицин хэрэглэсэнтэй холбоотойгоор элэгний үйл ажиллагааны эмгэг болон дүлий болох шинж илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүст хэрэглэхийн хориглоно. Бэлдмэлийг хэрэглэх үед тунгаас хамааралтай дотор муухайрах, бөөлжих, хэвлийн өвдөлт, суулгах, хоолонд дургүй болох зэрэг хоол боловсруулах замын гаж нөлөө зонхилон илэрдэг. Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний талаар эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.