Сожид-11 /Мон-Интра ХХК/
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Өдөрт 1 – 2 удаа тус бүр 1 – 2г-ыг буцалсан бүлээн усаар даруулж ууна.
ТАЙЛБАР
Эс шингэсэн, ходоодны бадган, бэтэг, 3 зүйл хаван, бөөрний бадган хүйтэн, бөөрний илч доройтсон, дусал цувирах, шээс хаагдах, бөөр бэлхүүсээр шархирч өвдөх, хүйтнээр суулгах, шээсний сүвээр хатгуулах, загатнах, нясуу, гүвдрүү, эмэгтэйн хий бүрэлдсэн өвчин, хүйтэн хорхой, хүйтэн хэрх зэрэг хүйтэн өвчин бүхэнд тустай.
НАЙРЛАГА
Сэмбү, шинца, сүгмэл, библин, ямаахай, гүргэм, жамба, мухар цагаан, нишин, цээнэ, зангуу гэсэн 11 найрлагата
АНХААРУУЛГА
Уламжлалт эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй. Энэ эмийн гаж нөлөө тогтоогдоогүй. Нару-3 эмийн найрлага дахь түүхий эдүүдэд мэдрэг болон онцгой харшилтай хүмүүс хэрэглэх үед харшил үзүүлнэ. Ургамлын харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.