Ризин 10мг №100
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсэд ба 6-аас дээш насны хүүхэд цетиризиний гидрохлоридыг 10мг тунгаар өдөрт 1 удаа унтахын өмнө ууж хэрэглэнэ. Гаж нөлөө илрэхэд өртөмхий мэдрэг өвчтөнд 5мг тунгаар өглөө ба орой тус тус хэрэглэнэ. Нас болон эмгэгийн шинж тэмдгээс хамаарч бэлдмэлийн тунг ихэсгэж багасгаж тохируулж болно.
ТАЙЛБАР
Улирлын болон жилийн турш үргэлжилдэг харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, харшлын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, шалтгаан нь тодорхойгүй архаг явцтай чонон хөрвөс, арьсны загатнаа зэрэгт хэрэглэнэ.
НАЙРЛАГА
1 шахмалд 10мг цетиризиний дигидрохлорид агуулагдана.
АНХААРУУЛГА
Цетиризинд болон гидроксизины буюу эсвэл пиперазины уламжлалын бэлдмэлд хэт мэдрэгшилтай, хэт мэдрэгшлын урвалтай холбоотой шинж илэрсэн байсан өгүүлэмжтэй өвчтөн, бөөрний дутагдалтай өвчтөн (креатинины клиренс 10мл/мин-с бага), жирэмсэн болон жирэмсэн болох боломжтой эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд, галактоз зохидоггүй хүмүүс, Лапп лактазын дутагдалтай буюу эсвэл глюкоз-галактозын шингээлтийн алдагдал зэрэг удамшлын эмгэгтэй хүмүүс хэрэглэхийг хориглоно.