Аминолебан 8% 500мл - дуслын шингэн
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
АМИНОЛЕБАН-ыг насанд хүрэгчдэд судсанд дуслаар тарих ердийн тун нь 500-1000мл байна. Насанд хүрэгчдэд захын судсанд дуслаар 500мл-ыг 180-300-аас дээш минут хурдаар дусаана (ойролцоогоор нэг минутанд 25-40 дусал). Эмчлүүлэгчийн нас, шинж тэмдэг, биеийн жингээс хамааран тунг зохицуулж болох юм.
ТАЙЛБАР
Элэгний архаг өвчтэй эмчлүүлэгчдийн элэгний энцефалопатийн эмчилгээнд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
L-Треонин 2.25 гр, L-Серин 2.50 гр, L-Пролин 4.00 гр, L-Цистеин НCl.H2O 0.20 гр (L-Цистеинтэй тэнцэхүйц 0.15 гр), Амин цууны хүчил 4.50 гр, L-Аланин 3.75 гр, L-Валин 4.20 гр, L-Метионин 0.50 гр, L-Изолейцин 4.50 гр, L-Лейцин 5.50 гр, L-Фенилаланин 0.50 гр, L-Триптофан 0.35 гр, L-Гистидин НCl.H2O 1.60 гр (L- Гистидинтэй тэнцэхүйц 1.20 гр), Лизин HCI 3.80 гр (L- Лизинтэй тэнцэхүйц 3.05 гр),
L-Аргинин НCl 3.65 гр (L-Аргининтай тэнцэхүйц 3.00 гр), Тарилгын ус 500мл хүртэл
АНХААРУУЛГА
Ховор тохиолдолд арьсны тууралт байдлаар шинж тэмдэг илэрч болзошгүй. Дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгүүд цөөн илэрч болзошгүй. Бие жихүүцэх, халуурах, толгой өвдөх, судас дагаж өвдөх нь цөөнгүй ажиглагдана.