Отилин 0.05%8мл Хамрын цацлага
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
3 сараас 2 хүртэл насны хүүхэд зөвхөн эмчийн заавар хяналтан дор хэрэглэнэ. Хамрын нүх тус бүрд 1 удаа 1 дуслаар хэрэглэнэ. Хоногт 2-с олон удаа хэрэглэхгүй. 2-12 насны хүүхэд хамрын нүх тус бүрд 1 удаа 2-3 дуслаар хэрэглэнэ. Хоногт 2-с олон удаа хэрэглэхгүй. 12-с дээш насны хүүхэд хамрын нүх тус бүрд 1 удаа 2-3 дуслаар хэрэглэнэ. Хоногт 6-с олон удаа хэрэглэхгүй. Бэлдмэлийг 3 өдрөөс удаан хугацаагаар хэрэглэхгүй ба 5 өдрөөс олон өдөр дараалан хэрэглэхгүй.
ТАЙЛБАР
0,05% ксилометазолин агуулсан отилин бэлдмэлийг дараах тохиолдолд хамар битүүрэх буюу судас өргөсөж улайх (гипереми) шинж тэмдгийг багасгах зорилгоор хэрэглэнэ. Үүнд хамрын салст бүрхүүлийн цочмог ба архаг явцтай үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл, ханиад шуухинаа, амьсгалын дээд замын харшил, хамрын салст бүрхүүлийн гиперемитэй холбоотой толгой өвдөх болон дунд чихний үрэвсэл.
НАЙРЛАГА
1 флаконд үйлчлэгч бодис ксилометазолин гидрохлорид 4мг, туслах бодис бензалконийн хлорид, нипагин, нипасол, 2 калийт гидрофосфат, калийн дигидрофосфат, натрийн хлорид, цэвэршүүлсэн ус 8мл хүртэл ус тус агуулагдана.
АНХААРУУЛГА
Ксилометазолинд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Ксилометазолин нь урагт хэрхэн нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй ба бэлдмэлийг зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л хэрэглэж болно. Салст бүрхүүлийн хэсэг газрын цочрол, хамрын салст бүрхүүл хуурайших зэрэг зарим нийтлэг түр зуурын шинжтэй гаж нөлөө илрэх ба удаан хугацаагаар хэрэглэсний дараа дахилтат улайлтат (гиперемийн) урвал ажиглагдаж болно. Бэлдмэл доошоо хоолой уруу урсаж цусны даралт ихсэх, зүрхний хэмнэл алдагдах, зүрх дэлсэх зэрэг зарим системийн урвал илрэхэд хүргэж болно.