Эффект сип №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Боодлыг задлан бэлдмэлийг шилэн аяганд хийгээд халуун ус нэмэн эм бүрэн уустал хутгаад ууна. Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд: нэг боодлоор өдөрт 3-4 удаа буюу 6 цагийн зайтайгаар ууна (өдөрт 4 боодлоос ихгүйгээр). 5 хоногийн дотор шинж тэмдэг арилахгүй бол эмчийн зөвлөгөө аваарай.
ТАЙЛБАР
Өндөр халуурах, чичрэх, хамар нусгайрах, хамар битүүрэх болон толгой өвдөх шинж тэмдэг бүхий ханиад шуухинаа, цочмог ринит, ринофарингит, синусит хамар орчимын дайвар хөндийнүүдийн үрэвслийн үед хэрэглэнэ. Өвдөлтийн хам шинж (хөнгөнөөс дунд зэргийн өвдөлтүүд) үе мөч өвдөх, булчин болон мэдрэлийн өвдөлт, толгой таллаж өвдөх, шүд өвдөх, толгой өвдөх, гэмтэлийн өвдөлт, мөн түүнчлэн сарын тэмдгийн үеийн өвдөлтийн үед тус тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Парацетамол ВР 325мг, Фенилэфрин гидрохлорид ВР 10мг, Фенирамин малеат ВР 20мг, Аскорбины хүчил ВР 50мг,
АНХААРУУЛГА
Эмчилгээний тунгаар хэрэглэхэд уг эм дийлэнхдээ зохимж сайтай. Гэхдээ ам хатах, дотор муухайрах, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.