Ингавирин 60мг №7 - капсул
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
7-17 насны хүүхдийн А ба В томуу болон амьсгалын замын бусад вирусын цочмог халдварын урьдчилан сэргийлэлт.
Хэрэглэх арга ба тун
Ууж хэрэглэнэ. Хоолноос хамаарахгүй.
7-17 насны хүүхдийн А ба В томуу болон амьсгалын замын бусад вирусын цочмог халдварын эмчилгээнд өдөрт нэг удаа 1 бүрээсийг (60мг) хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5-7 хоног (өвчний хүндийн зэргээс хамаарна). Өвчний эхний шинж тэмдэг илэрсэн үед, өвчин эхэлснээс хоёр хоногоос аль болох оройтолгүй эмийг хэрэглэж эхэлнэ. Шинж тэмдэг хүчтэй илэрч байгаа үед, мөн түүнчлэн дагалдах өвчтэй үед (амьсгалын болон зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт) өвчний эхний гурван өдөрт тунг давхарлан хэрэглэх хэрэгтэй ба цаашид 2-4 хоногийн турш ердийн тунгаар хэрэглэнэ.
7-17 насны хүүхдэд халдвартай хүнтэй хавьтаснаас хойш томуу болон амьсгалын замын бусад вирусын цочмог халдвараас сэргийлэхийн тулд өдөрт 1удаа, нэг бүрээсийг (60мг) 7 хоногийн турш уулгана.
Хэрэв эмчилгээний 5 хоногийн дараа биеийн байдал сайжрахгүй эсвэл шинж тэмдэг хүндрээд, эсвэл шинэ шинж тэмдэг илэрч байвал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эмийн бэлдмэлийг зөвхөн уг зааварт заасан заалтаар, хэрэглэх арга ба тунгаар хэрэглэнэ.
ТАЙЛБАР
7-17 насны хүүхдийн А ба В томуу болон амьсгалын замын бусад вирусын (аденовирусын халдвар, томуу төст өвчин, амьсгалын замын синцитиаль халдвар, риновирусын халдвар) цочмог халдварын эмчилгээ.
НАЙРЛАГА
Идэвхитэй үйлчлэгч бодис – имидазолилэтанамид пентандион хүчил (витаглутам) 100% бодист тооцоолоход – 60.00мг