Лизак /гоньд гаатай/ №10
4,000₮
Нөөц дууссан
Өдөрт 1-2 удаа тус бүр 1-3 гр-ыг 250 мл орчим усанд хийж зөөлөн буцалгаж 100 мл орчим ширгээсний дараа шүүж бүлээнээр нь ууна.
Хийг дарах чадалтай. Бадган хийгээс болсон толгойн өвчин, хий халууныг арилгах, хорыг тайлах, хараа сайжруулах, хоолны дуршил нээх, хавдар хариулах зэргийг анагаана.
Гоньд, руда, лишь ,задь, гагал гэсэн 5 найрлагатай.
Уламжлалт эмийн найрлаганд орсон аль нэг түүхий эдэд мэдрэг хүн хэрэглэж болохгүй. Эмийн гаж нөлөө тогтоогдоогүй. Гоньд-5 эмийн найрлага дахь түүхий эдүүдэд мэдрэг болон харшилтай хүмүүс хэрэглэх үед харшлын үеийн гаж нөлөө илэрч болзошгүй. Ургамлын харшилтай хүн эмчийн заавраар хэрэглэнэ.