Монтевизин 0.05% 10мл
ТАЙЛБАР
Харшлын өвчин эсвэл физик, химийн (утаа, тоос, хлоржуулсан ус, гэрэл, гоо сайхны бүтээгдэхүүн, контакт линз) хүчин зүйлээс үүдэлтэй салстын улайлт, хаван зэрэгт хэрэглэнэ.
НАЙРЛАГА
1 мл уусмалд тетризолин гидрохлорид 0,5 мг, туслах бодис бензалкон хлорид 0,1 мг, динатри эдетат дигидрат 1,0 мг, натри хлорид 1,80 мг, борын хүчил 12,0 мг, натри тетраборат декагидрат 0,57 мг, тарилгын ус 1,0 мл хүртэл.
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг, глауком, 2-с доош насны хүүхэдэд хэрэглэхийг хориглоно. Хэрэв эхэд үзүүлэх үр дүн ураг болон хөхүүл хүүхдэд үзүүлэх эрсдэлээс давж байвал жирэмсэн, хөхүүл эхэд бэлдмэлийг хэрэглэж болно. Нүдний дотоод даралт ихсэх, эргэн идэвхжлийн гипереми, салст хавагнах, нүд хорсох, нүд өвдөх, нүд харанхуйлах, нүд бүрэлзэх шинж үүсч болно. Системийн нөлөө толгой өвдөх, дотор муухайрах, нойрмоглох, ядрах, салганах, толгой эргэх, нойргүйдэх харшлын урвал үзүүлж болно.