Сол ю пред 500мг №1 - тарилгын нунтаг
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
ТАЙЛБАР
Анхдагч ба хоёрдагч бөөрний дээд булчирхайн дутагдал, бамбай булчирхайн цочмогдуу үрэвсэл, хорт хавдрын үед цусан дахь кальцийн хэмжээ ихсэх, гэмтлийн дараах яс үений үрэвсэл болон цочмог ба цочмогдуу явцтай үений хүүдийн үрэвсэл, тулайн гаралтай үений цочмог үрэвсэл, хүнд явцтай хайрст үлд, харааны мэдрэлийн үрэвсэл, цусны өвчин, хавдрын улмаас тархи хавагнах, эрхтэн шилжүүлэх суулгах зэрэгт хэрэглэнэ
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис: үйлчлэгч бодис: метилпреднизолон (метилпреднизолоны натрийн сукцинат хэлбэрээр) 500мг, Туслах бодис: лактоза (зөвхөн 40мг флакон), нэг суурьт фосфат натрийн моногидрат, хоёрдагч хүчиллэг натрийн фосфат Уусгагч: бензилын спирт 9мг, тарианы ус 1мл.
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, системийн мөөгөнцрийн халдварын үед хэрэглэхийг цээрлэнэ.Артерийн даралт ихсэх ба багасах, зүрхний хэмнэл алдагдах, нойр булчирхайн үрэвсэл, улаан хоолойн үрэвсэх гаж нөлөө илэрч болно.