Шарталтын эсрэг Оодо №10 - Нэкст женерейшн хеалт ХХК
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө эсвэл дараа 1 уут (4 ширхэг)-ыг усаар даруулж ууна. Ядаргаа тайлж эрч хүч сэргээх зориулалтаар кофений оронд өдөрт 1 уут (4 ширхэг)-ыг бүлээн усаар даруулж ууна. Элэг хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар өдөрт 1 уут (4 ширхэг)-ыг, 1 сарын турш хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Согтууруулах ундааны хордлого, буруу хооллолт, стрессээс шалтгаалж элэгний үйл ажиллагаа алдагдахаас хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээтэй амин хүчил, ашигт бодисууд агуулсан бэлдмэл юм. Оодо бүтээгдэхүүний найрлага дах гахайн элэгний ханд нь элгэнд амархан шингэдэг пептид, амино хүчил их хэмжээгээр агуулсан бөгөөд элгийг хамгаалах, бие махбодийг сэргээх үйлчилгээтэй. Шарталтаас сэргийлж, хордлого тайлна. Хүн орхоодойн хандтай тул ядаргаа тайлж, эрч хүчийг нэмэгдүүлнэ. Ходоодыг давхар хамгаалж, хоол тэжээлийн шимэгдэх чадварыг сайжруулна. Элэгний бодисын солилцооны үйл ажиллагааг дэмжиж, элэгний эсийг хамгаална. Цусны эргэлтийг сайжруулна, дархлаа дэмжинэ.
НАЙРЛАГА
Элэгний ханд, хүн орхоодойн эх ханд ферментийн задралын нунтаг, талс целлюлоз, трегалоза, витамин Е, кальцийн стериат, глицерин, Витамин В1 В2 В6
АНХААРУУЛГА
Найрлаганд орсон түүхий эдээс харшилтай бол хэрэглэхээс татгалзах.