Белара 2/0,03мг №21
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Шахмалыг эхэлж хэрэглэх
Хэрэв өмнө нь жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэж байгаагүй тохиолдолд (сүүлийн биений юмны мөчлөгийн явцад):
Шахмалыг сарын тэмдэгийн мөчлөгийн эхний өдрөөс буюу өөрөөр хэлбэл цус гарч эхэлсэн өдрөөс хэрэглэнэ. Эхний өдөр эхний шахмалыг хэрэглэхэд эхний өдрөөс жирэмслэхээс хамгаалах нөлөө нь эхлэх ба эмийн хэрэглээг зогсоосон 7 хоногийн завсарлагын үед ч үйлдэл нь хадгалагддаг.
Түүнчлэн шахмалыг мөчлөгийн 2-5 дахь өдрүүдэд биений юм зогссон зогсоогүй хэрэглэнэ. Энэ тохиолдолд завсарласан долоо хоногт жирэмслэлтээс хамгаалах давхар хаалтын аргыг хамт хэрэглэнэ.
Хэрэв биений юм ирээд 5 хоносон бол, Белара бэлдмэлийг хэрэглэхгүй, дараагийн мөчлөг эхлэх хүртэл хойшлуулна.
ТАЙЛБАР
Белара® бэлдмэлийг 21 хоногийн турш тасралтгүй хэрэглэхэд өнчин тархинаас ялгарах фолликул сэдээгч даавар (ФСД) болон шар биеийг идэвхжүүлэгч дааврын (ЛД) ялгаралыг дарангуйлж улмаар өндгөн эсийн гадагшлалтыг дарангуйлдаг. Мөн умайн салстын зузаарал болон түүний шүүрэл өөрчлөгдөнө. Түүнчлэн умайн хүзүүний салиаг өөрчилснөөр умайн хүзүүний сувгаар орох эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг саатуулдаг.
НАЙРЛАГА
Найрлага:
Хальсан бүрхүүлтэй шахмал бүрт:
Үйлчлэх бодис: хлормадинон ацетат – 2,00мг, этинилэстрадиол – 0,03мг.
Туслах бодис: стеарат магни, повидон-К30, эрдэнэшишийн цардуул, лактозын моногидрат.
Гадна бүрхүүлд: төмрийн улаан ислийн будаг (E172), пропиленгликоль, макрогол-6000, тальк, титанийн давхар исэл (E171), лактозын моногидрат, гипромеллоз.
АНХААРУУЛГА
Хориглох заалт
Жирэмслэлтээс хамгаалах дааврын нийлмэл бэлдмэлийг доор дурьдсан эмгэгийн үед хэрэглэхгүй. Белара® бэлдмэлийг хэрэглэхэд дараах эмгэгийн аль нэг л илэрвэл бэлдмэлийн хэрэглээг яаралтай зогсооно.
- Хяналтгүй чихрийн шижин
- Хяналтгүй АДИЭ эсвэл АД ихсэх (>140/90 мм.муб)
- Венийн судасны бүлэнт бөглөрөлт эмгэгтэй эсвэл эрсдэлтэй үед:
- Венийн тромбэмболи - одоогийн байдлаар венийн тромбэмболитой (бүлэгнэлтийн эсрэг эм хэрэглэж байгаа) эсвэл асуумжинд (гүнийн венийн тромбоз эсвэл уушгины артерийн эмболи үүссэн) өгүүлэмжтэй.
- Удамшлын эсвэл олдмол венийн тромбэмболитэй, жишээлбэл: идэвхжсэн С уурагт тэсвэртэй (V Лейдены хүчин зүйлийг оролцуулаад), антитромбин III, С болон S уургийн дутагдалтай.
- Том талбай хамарсан мэс заслын ажилбар хийлгэж удаан хугацааны хэвтрийн дэглэм сахих тохиолдолд (“Болгоомжлол болон түүнээс сэргийлэх” хэсгээс харна уу).
- Венийн тромбэмболын өндөр эрсдэл нь олон тооны эрсдэлт хүчин зүйлсээс шалтгаална (“Болгоомжлол болон түүнээс сэргийлэх” хэсгээс харна уу).